Хууль АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1016 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 992 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Б.А нь бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллах хугацаандаа хууль бусаар шалгаруулсан аж ахуйн нэгжээс 46,8 сая төгрөгийг авсан гэх, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.М, гаалийн улсын байцаагч Л.Э нар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын удирдах албан тушаалтан П.Ч нь бусадтай бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Сүүлд нэмэгдсэн

АНУ ба Энэтхэг шинэ технологийн хамтын ажиллагааг хэлэлцэнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар нар өнөөдөр Мумбай хотноо уулзалт хийж...

Д.Трамп Орос, Хятадын удирдагчидтай цөмийн асуудлаар уулзахад бэлэн гэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нартай гурван талт дээд хэмжээний уулзалт хийхэд...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг...

OpenAI компанийн инженер тагнуулын хэргээр баривчлагджээ.

Хиймэл оюун ухааны OpenAI компанид ажиллаж байсан инженер, Саудын Арабын иргэн Абдулрахман Алфозан гэгч нь тус компанид нууцаар дуу...
- Advertisement -

Япон улс Ангараг гаргийн дагуул руу түүхэн хөлгөө хөөргөлөө

Японы Сансар Судлалын Агентлаг (JAXA) Ангараг гаргийн Фобос дагуулаас хөрсний дээж авч, дэлхийд авчрах зорилготой "MMX" (Martian Moons eXploration)...

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 16 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна