АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нартай гурван талт дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Тэрээр энэхүү уулзалт нь зөвхөн Украины дайны тухай биш, гол нь дэлхий дахиныг “цөмийн зэвсгээс ангижруулах” (denuclearization) асуудалд чиглэх ёстой гэдгийг онцолсон байна.
