Хиймэл оюун ухааны OpenAI компанид ажиллаж байсан инженер, Саудын Арабын иргэн Абдулрахман Алфозан гэгч нь тус компанид нууцаар дуу хураагуур байрлуулж, тагнах ажиллагаа явуулсан хэргээр АНУ-д баривчлагджээ. Холбооны шүүхээс түүнийг Саудын Арабын засгийн газар болон цэргийн албаныхантай гүнзгий холбоотой гэж үзэн, батлан даалтад гаргахгүйгээр үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн байна.
Тэрээр OpenAI компанийн Сан-Франциско дахь төв оффисын удирдах ажилтнуудын хурлын өрөөнд байх зурагтын ард, USB портод эрхий хурууны чинээ хэмжээтэй, ариун цэврийн цаасаар ороож нуусан дуу хураагуур төхөөрөмж залгаж байрлуулсан байжээ.

Уг төхөөрөмж нь дуу бичихээс гадна бичсэн датагаа шифрлэх (encryption), аудиог алсаас хянах болон сүлжээний хамгаалалтыг тойрч мэдээллийг гадагш дамжуулах (data-transfer) өндөр технологийн чадамжтай байсан.
