Дэлхий АНУ коронавирусийн халдвараар Хятадыг давж, нэгдүгээрт бичигдлээ

АНУ коронавирусийн халдвараар Хятадыг давж, нэгдүгээрт бичигдлээ

АНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ төрлийн коронавирусийн 14,995 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр өнөөдрийн байдлаар /2020.03.27/ тус улсад нийт халдвар авсан хүний тоо 83,206 болжээ. Ингэснээр тус улс халдвар авагсдын тоогоор Хятадыг ардаа орхиж, дэлхийд нэгдүгээрт бичигдэж эхэллээ. Харин нас баралт нэмж 174 бүртгэгдсэнээр нийт нас барагсдын тоо 1,201 болжээ. АНУ нэг хүнд ногдох халдварын тоогоор Хятад улсаас даруй дөрөв дахин их буюу 4,010 Америк хүн тутмын нэг нь халдвар авсан гэсэн үг юм.

Дэлхий даяар нийт халдварын тоо 530 мянга давж, нас баралт 24 мянга давсан бол эдгэрсэн хүний тоо 123 мянгад хүрчээ. Хятад улсын хувьд одоогоор 81,285 хүн халдвар авсан нь батлагдсан байгаа боловч үүний бараг 90 хувь нь эдгэрсэн байгаа юм. АНУ болон бусад улс орнуудын хувьд эдгэрэлтийн хувь Хятадаас харьцангуй бага байгаа билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийх үеэр сэтгүүлч түүнээс АНУ халдварын тоогоор Хятадаас давж буй талаар асуухад “Хятад улсад яг хэдэн хүн халдвар авсныг хэн ч мэдэхгүй шүү дээ” хэмээн хариулжээ. Ийнхүү Хятадын тоо баримтад итгэхгүй байгаагаа илэрхийлсэн ч тэрбээр орой нь Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар холбогдож коронавирусийн халдварын талаар зөвлөлдөх болно хэмээн хэлсэн байна.

Нөхцөл байдал ийнхүү улам дордож байгаа ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын дундаас эхлэн Америкчуудыг хөл хорионы дэглэмээс гаргаж, ажилд нь оруулах хүсэлтэйгээ илэрхийлсээр байгаа юм. Гэсэн ч тус улсын үндсэн хуулинд зааснаар олон нийтийн аюулгүй байдлыг хангах, дэг журам тогтоох эрх мэдэл мужийн захирагч нарт байдаг. Тиймээс Трамп шууд шийдвэр гаргахад хүндрэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна