Ангилалгүй "2024 оны нэгдүгээр сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн...

“2024 оны нэгдүгээр сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуулийг 50% хөнгөлнө. Өмнөх оных хамаарахгүй”

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгуулийн хуудас бичигдсэн бол хуулийн хугацаа буюу 15 хоног дотроо төлбөл 50%-ийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт үйлчилж эхэлснийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас өнөөдөр зарлалаа.

Харин жолооч, хуулийн этгээд тээврийн хэрэгслийн торгуулийг хугацаандаа төлөхдөө 50%-ийн хөнгөлөлтийг хэрхэн эдлэх нь тодорхойгүй байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзоригоос тодруулахад “2024 оны нэгдүгээр сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуульд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалттай. Өмнөх оны торгуулиуд энэхүү хөнгөлөлтөд хамаарахгүй.

Жишээлбэл тухайн иргэн 20,000 төгрөгийн торгуультай байлаа гэхэд 15 хоногийн хугацаандаа төлөх гэж байгаа бол smartcar.mn дээр төлөх дүн 50% хөнгөлөгдөж, 10,000 төгрөг гэж гарч ирснийг л төлнө. Өөрөөр хэлбэл зөрчлийн торгуулиа хугацаандаа төлөхдөө шууд хөнгөлөлтөө эдлэхээр программчлагдах юм. Түүнээс биш 50%-ийн хөнгөлөлтийг буцааж олгох төвөгтэй асуудал байхгүй.

Өнөөдөр орой 00:00 цагаас smartcar.mn сайтад уг өөрчлөлт орно.

Харин 16 дахь хоногоос торгуулийн дүн хөнгөлөлтгүй буюу 20,000 төгрөг болно” хэмээн тайлбарлалаа.

Хууль зүйн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Тээврийн хэрэгслийн торгуулиа хугацаандаа буюу 15 хоногийн дотор төлөхдөө 50%-ийг нь төлөхөд болно” гэв.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна