Эдийн засаг Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна.

Тус өргөдөлд:

2025 оны төсвийн зардлын хэт тэлэлт нь иргэдийн амьдрал, улс орны хөгжилд сөргөөр нөлөөлөх бодит аюултай байна. 2025 оны улсын төсөв нь:

  • Шаардлагагүй, хэт үрэлгэн зардлууд тусгасан
  • Иргэдийн амьдралд нийцэхгүй, ач холбогдлыг эрэмбэлээгүй
  • Аж ахуй нэгжүүд татварын дарамтад орох эрсдэлтэй
  • Инфляц өсөж, үнийн өсөлт гаарна
  • Төгрөгийн ханш унах эрсдэлтэй
  • Төсвийн тэнцэл алдагдаж, эдийн засаг унах
  • Авлига ихсэх нөхцөлийг үүсгэх бодит эрсдэлтэй

​Улсын төсөв нь Монгол улсын иргэн бүрийн амьдралд нөлөөлөх, улсын хөгжлийн хамгийн чухал шийдвэр тул уг өргөдлийг санаачилж байна.

Тухайлбал:

2025 оны төсвийн төсөлд тооцоо судалгаанд үндэслээгүй, ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, хууль зөрчсөн, олон тооны үр ашиггүй дараах зардлууд тусгагдсан байна. Үүнд:

2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:

  • Албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин;
  • Тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин
  • Хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах
  • Мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин;
  • Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин;
  • Бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.
  • 2025 оны төсвийн төслийн зарим хөрөнгө оруулалтын зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
  • Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжийн зардал 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин;
  • Их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин;

Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин төсөлд тусгасан байна.

  • Иймд энэ мэт төсвийн хэт үрэлгэн зардлуудыг хэмнэж, улс орны хөгжлийг чухалчлан, ач холбогдлын эрэмбийг баримталж, төсвийг дахин хэлэлцүүлэхийг МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс:
  • Төсвийн тухай хэлэлцүүлэгт УИХ-ыг хариуцлагатай байлган, дэг ёсыг сахиж, улс орон, иргэдийн эрх ашгийг чухалчилж, Засгийн газарт шахалт үзүүлж ажиллахыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас;
  • Төсвийн хэлэлцүүлэг энэ хэвээр үргэлжилж, хэт үрэлгэн, ач холбогдлын эрэмбэ алдагдсан, хэт тэлсэн төсөв батлагдсан тохиолдолд өөрийн хууль ёсны бүрэн эрхийн дагуу 2025 оны төсвийн тухай хуульд хориг тавьж ажиллахыг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тус тус энэхүү өргөдлөөр шаардаж байна.

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол ЭНД дарж саналаа өгнө үү.

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна