Хууль АТГ: Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар...

АТГ: Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 11 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1032 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1006 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Нэр бүхий иргэд нь үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчлөх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авах зорилгоор нийтийн албан тушаалтанд бусдаар дамжуулан удаа дараагийн үйлдлээр хахууль өгсөн гэх, нийтийн албан тушаалтан нь аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж улмаар гүйцэтгэгч аж ахуй нэгжээс гэрээний мөнгийг нэр бүхий иргэдийн арилжааны банкны дансыг ашиглан хэрэглээний зээл болон хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлэх зэргээр хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх, нийтийн албан тушаалтан нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн аж ахуй нэгжид мэргэжлийн болон хөндлөнгийн байгууллагаар магадлал, дүгнэлт гаргуулалгүй гүйцэтгэгч аж ахуй нэгжийн саналаар орон нутгийн төсвөөс нийт 328,4 сая төгрөгийн төсвийг олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

https://iaac.mn/3762/nitem

Сүүлд нэмэгдсэн

“КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ ФОРУМ – 2026”  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба,  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер халдлага, зөрчилтэй...

Хятад улс 2030 он гэхэд дараагийн үеийн харилцаа холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөөгөө танилцуулав.

CommonWealth Magazine сэтгүүлийн 2026.11.27-ны дугаарт мэдээлснээр, БНХАУ 2030 он гэхэд 6G болон шинэ үеийн өндөр хурдны сүлжээний дэд бүтцийг...

Улсын хэмжээнд 66,262 залуу 16 нас хүрч, иргэний андгай өргөлөө.

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 26-нд “Монгол Улсын Иргэний...

АНУ-ын чипний хориг Хятадын хиймэл оюуны хөгжлийг удаашруулж байна.

Taipei Times сонины 2026.11.27-ны дугаарт мэдээлснээр, АНУ-ын OpenAI, Anthropic зэрэг компаниуд загвараа хуулбарлуулахаас сэргийлэх арга хэмжээ авч, Вашингтон чипний...
- Advertisement -

SpaceX сансарт 1 сая дата хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авлаа.

АНУ-ын Холбооны харилцаа холбооны хороо (FCC) Илон Маскийн SpaceX компанид нарны эрчим хүчээр ажиллах, хиймэл оюуны (AI) өгөгдөл боловсруулах...

АТГ: Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 11 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээллийг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна