Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүд хамтран “Кибер тусгаар тогтнол форум-2026” арга хэмжээг “Стратегийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн форумд төр, хувийн хэвшлийн болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын төлөөлөл, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд,эрдэмтэн судлаачид зэрэг 250 гаруй төлөөлөл оролцлоо.
Форумаар үндэсний кибер аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шинэ үеийн аюул заналхийлэл, кибер дипломат ажиллагаа, үндэсний кибер хамгаалалтын бодлого, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцлээ.
Түүнчлэн үндэсний кибер сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтын шийдэл, цаашдын бодлогын чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэг өрнүүллээ.
