Нийгэм Ц.Ганзориг: Хилээ нээх ямар ч үндэслэл, шалтгаан одоогоор харагдахгүй...

Ц.Ганзориг: Хилээ нээх ямар ч үндэслэл, шалтгаан одоогоор харагдахгүй байна

Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэ өдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг хугацааг сунгах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Түүнчлэн Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын улмаас тогтоосон хөл хориог цаашид үргэлжлүүлэхээр болсон талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг танилцууллаа. 

Тэрбээр мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Чартер нислэгийг цаашид аль улс руу түлхүү явуулах вэ?

-Иргэдээс ирж буй гомдол саналд мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж, илэрсэн зөрчилд арга хэмжээг авч байгаа. Дөрөвдүгээр сарын 30-наас хойш хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг таван үзүүлэлтээр татан авч байна.

Одоогоор Солонгосоос ирэх хүсэлтэй 2,000 орчим, АНУ-аас ирэх хүсэлтэй 2,400 орчим, Австралиас 1,100 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн.

Эдгээр улс руу чартер нислэг хийгдэнэ. Ингэхдээ Солонгос улс руу түлхүү буюу долоо хоног тутам чартер нислэг хийхээр төлөвлөж, судалж байна. 

Дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг та бүхэн харж байгаа. Зарим улс оронд халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн гэж байгаа. Урд, хойд хоёр хөрш хилээ нээгээгүй хэвээр байгаа. Олон улсад халдвар авсан хүний нийт тоо 12 сая гаруй, нас барсан хүний тоо 550 мянга гаруй байна.

Харин Монгол Улс ариутгал халдварын дэглэмийг сахиж, иргэд хүлээцтэй хандсанаар дотооддоо халдвар алдаагүй. 

Гаднаас иргэдээ татан авах гол асуудал нь тусгаарлах байр. Зочид буудлаа тусгаарлах байр болгон ашиглуулахад хувийн хэвшлийнхэн санаачилгатай байх хэрэгтэй байна. 

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах уу. Хилээ нээх асуудал яригдсан уу?

-Мэргэжлийн байгууллагууд судалгаа хийсэн. Хилээ нээх ямар ч үндэслэл, шалтгаан одоогоор харагдахгүй байгаа. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг шинээр бүрэлдсэн Засгийн газар хуралдаж байж шийднэ. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрт хүрсэн. 

-Нислэг болон тусгаарлах байраа өөрсдөө гаргая гэхэд санал хүлээж авахгүй байгаа талаар гадаадад байгаа иргэд ярьж байна?

-Тусгаарлах байрыг өөрсдөө шийдэхийг хүлээж аваагүй гэсэн асуудал байхгүй. Тусгаарлах байрны халдвар хамгааллын дэглэм гэж бий. Хэн нэгэн өөрийн гэр, эзэмшлийн газрыг тусгаарлах байр болгон ашиглах нь олон нийтэд сөрөг асуудал үүсгэх учир халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, харуул хамгаалалтын дор байлгах боломжтой байруудыг тусгаарлах байраар ашиглаж байна. 

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна