Технологи Хэрэв та өөрийн аль нэг GOOGLE хаягийг удаан хугацаанд...

Хэрэв та өөрийн аль нэг GOOGLE хаягийг удаан хугацаанд ашиглаагүй бол

GOOGLE компани GMAIL болон YOUTUBE платформ дээр хоёр ба түүнээс дээш жил идэвхгүй байсан хаягуудыг устгах тухайгаа мэдэгдлээ.

Хэрэв та өөрийн аль нэг GOOGLE хаягийг удаан хугацаанд ашиглаагүй бол энэ долоо хоногт багтан ашиглахыг тэдний зүгээс зөвлөж байна, учир нь гэвэл удаан хугацаагаар идэвхгүй байсан хаягуудыг 12 сарын 1-ээс эхлэн устгах болсныг албан ёсоор зарлалаа.

Энэ нь тухайн Gmail болон GOOGLE хаягууд мөн тэдгээрт агуулагдах бусад мэдээллүүд (Photos, Docs, Drive, Meet Calendar) мөн устах юм байна.

Хэрэв хэрэглэгч өөрийг хаягт нэвтэрч, имэйл унших, илгээх, YouTube-ийн видео үзэх, Google-ийн хайлтыг ашиглах зэрэг үйлдлийн аль нэгийг нь хийвэл бүртгэлийг идэвхтэй хэвээр үлдэх боломжтой.

Устгах хаягуудад зөвхөн хувь хүний ашигладаг хаягууд багтах бөгөөд бизнесийн болон сургуулийн хаягуудад хамааралгүй байхаар зохицуулалт хийгдсэн байна.

Энэхүү арга хэмжээг авах болсон шалтгаанаа “системийн аюулгүй байдалтай холбоотой мөн удаан хугацаанд ашиглагдаагүй хаягуудын ихэнх нь хоёр алхамт баталгаажуулалтгүй байгаа нь аливаа төрлийн цахим халдлагад өртөх магадлалыг 10 дахин нэмэгдүүлдэг” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: The New York Times

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 16 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулжээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд авлига, ашиг сонирхлын...

Дата төвүүдийн эрчим хүчийг хэмнэх “Бичил чип”

Хиймэл оюун ухааны дата төвүүдийн хамгийн том асуудал болоод буй цахилгаан эрчим хүчний асар их хэрэглээг бууруулах зориулалттай шинэ...

Хятадын “Integrity Tech” группийн хадгалж байсан халдлагын дэд бүтцийг устгав

АНУ-ын Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчоо (FBI) хамтран Хятадын засгийн газартай холбоотой гэгддэг "Integrity Technology Group" компанийн...
- Advertisement -

AI моделиуд интернет сүлжээг “эзлэх” аюул.

Хиймэл оюун ухааны тэргүүлэгч "Anthropic" компаниас AI моделиуд тун удахгүй дата төвүүдээс хамааралгүйгээр, интернетэд холбогдсон ухаалаг төхөөрөмжүүдийг (IoT) хакердан...

Онлайн сурталчилгаагаар дамжих “Zero-Click” тагнуулын программ

Израилийн засгийн газруудад тагнуулын хэрэгсэл зардаг "Candiru" компани нь хэрэглэгч ямар нэгэн холбоос дээр дарах шаардлагагүйгээр (Zero-click), зөвхөн утасны...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна