Улс төр М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

М.Энхсайхан Засгийн Газрыг огцруулах үндэслэлийг бодитой гэв ...

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханд яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Өнөөдөр 15:00 цагт түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж, шүүх хуралдааны товыг тогтох юм.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, түүнийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж буруутгаж буй юм.

Хэргийн талаар эргэн сануулахад, М.Энхсайханыг Швед Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллах үед нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын саналын дагуу эгүүлэн татсан. Энэ тухай Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгжаргал “Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан сонгууль болон түүний дараагаар улс төржсөн мэдэгдэл гаргасан нь эгүүлэн татах үндэслэл болсон” хэмээн тайлбарласан билээ.

Дээрх зүйл ангиар 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог байна. Үүнээс гадна УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр М.Энхсайханыг Тавантолгойн төсөлтэй холбогдуулан шүүж байгаа нь түүний нэр бүхий тодотголтой гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” компанид 2558 175.510 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэдб олон 8497671 ширхэг хувьцаа эзэмшиж буй 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхолд, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй байна гэж үзжээ.

Мөн 2010 онд Засгийн газраас зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтыг жагсаалтад үлдсэн зургаан компанийн дунд явуулах байтал уг шалгаруулалтад оролцоогүй “Энержи ресурс корпораци”-ийн охин компани болох “Энержи Ресурс” компанийг шалгаруулсныг шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн тогтоосон гэх мэдээллийг эх сурвалж өгч буй юм.

Б.ЖАРГАЛ

Сүүлд нэмэгдсэн

УЕПГ: “ХАР ТАМХИНЫ АХИСАН ШАТНЫ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТАД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО.

Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албанаас Тайланд Улсын Бангкок хотын Олон Улсын хууль сахиулах академи (ILEA Bangkok)-д 2026...

ОНЦЛОХ ИШЛЭЛ

ОНЦЛОХ ИШЛЭЛ “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх...

- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна