Нийгэм Х.Баттулга: Бүгд тайван амгалан байж, нийтээрээ хичээн дэг журмаа...

Х.Баттулга: Бүгд тайван амгалан байж, нийтээрээ хичээн дэг журмаа сахихыг дахин уриалъя!

Ерөнхийлөгчийн дөнгөж сая гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Уриалга:

“Монголчууд аа, ард иргэд ээ!

Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ.

Титэмт вирусийн халдвар Монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх бус, илүү хариуцлагатай, сахилга баттай, ухамсартай байж эмч мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх, халдвар тархах нөхцөлийг хязгаарлах замаар л аюулыг сөрж, давж гарна.

Хүнс болон шатахууны хангалт сайн байгаа, хомсдол үүсэх нөхцөл үүсээгүй тул цуурхал, хов ярианд автахгүйгээр албан ёсны мэдээлэл, албаны эх сурвалжийн түгээж буй мэдээ баримтад л итгэхийг онцгойлон уриалах байна.

Монголчууд бид эртнээс цар тахлын үед халдвар тархах бүх нөхцөлийг хумих аргаар буюу хөл хорих, ариун цэврийн дэглэмийг чанд сахих зэргээр тэмцэж, давж ирсэн уламжлалтай. Та бүхнийг өвгөдөөс уламжилсан дэг журмын дагуу тайван амгалан байж, нийтээрээ хичээн дэг журмаа сахихыг дахин уриалъя.

Хөл хорио, тусгаарлалтад байгаа иргэд эмч, сувилагч, онцгой байдлын ажилтнуудын шаардлагыг чанд биелүүлж, хорио цээрийн дэглэмийг хариуцлагатайгаар сахихыг уриалж, бас шаардаж байна.

Аюулт өвчин бол албан тушаал, ямба, эрх мэдлийг ялгахгүй. Нийт ард түмний эрүүл амьдралын тусын тулд хүн бүр сахилга баттай, хариуцлагатай байж, халдварыг тархаахгүй байх цаг иржээ. Энэ бол монгол хүн бүр бусдынхаа өмнө хүлээх хатуу үүрэг юм. Мөн ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье.

Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна. Та бүхэн чадна.

Нийтээрээ хичээгээрэй!!!” гэжээ.

Сүүлд нэмэгдсэн

АНУ-ын CISA агентлаг төрийн байгууллагуудад AI халдлагын эсрэг яаралтай тушаал гаргав.

AНУ-ын Кибер аюулгүй байдлын агентлаг (CISA) Ерөнхийлөгч Д. Трампын гарын үсэг зурсан хиймэл оюуны гүйцэтгэх тушаалын хүрээнд бүх холбооны...

Интернэтийн нийт урсгалын 54.9%-ийг ухаалаг утасны хандалт эзэлж байна

Дэлхийн интернэт сүлжээний урсгалд хийсэн шинэ судалгаагаар, Cloudflare сүлжээнээс автомат ботуудын (bot traffic) урсгалыг хасаж, зөвхөн бодит хүмүүсийн хандалтыг...

Ойрхи Дорнодын хурцадмал байдлаас болж дэлхийн технологийн хувьцаанууд огцом уналаа

АНУ болон Ираны хооронд геополитикийн асуудал дахин сэргэж, газрын тосны үнэ 90 ам.долларт хүрсэнтэй холбоотойгоор Уолт Стрит дэх дэлхийн...

АТГ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Төлөвлөгөөт хяналтаар 17 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгасан байна.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр...

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэрээр 19,000 хуурамч домэйн үүсжээ.

Хакерууд удахгүй болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг ашиглан фэнүүдийн карт болон хувийн мэдээллийг хулгайлах масс "Phishing" халдлага эхлүүлжээ. Одоогоор "fifa" нэртэй...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна