ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ
Сүүлийн 24 цагт залилах төрлийн 6 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Түүнчлэн Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нийт 1851 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас:
Зөрчлийн шинжтэй 636
Гэмт хэргийн шинжтэй 75 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэн:
Танихгүй хүнээс ирсэн дуудлага, мессеж, цахим холбоосыг нээхгүй байх
Хувийн мэдээлэл, банкны нууц мэдээллээ бусдад дамжуулахгүй байх
Сэжигтэй үйлдэл, зөрчлийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэхийг анхаарна уу.
