Ангилалгүй АНУ-ын сонинууд эмгэнэлийн мэдээгээр дүүрэх болжээ

АНУ-ын сонинууд эмгэнэлийн мэдээгээр дүүрэх болжээ

“The Boston Globe” сонины өнгөрсөн Ням гарагийн дугаарт 16 хуудас эмгэнэлийн мэдээ нийтлэгдсэн нь ховор тохиолдол болжээ.

Тус сонины өнгөрсөн оны мөн үеийн дугаарт долоон хуудас эмгэнэлийн мэдээ нийтлэгдэж байсан гэнэ.

Энэ нь АНУ-ын Массачусетс мужид коронавирусийн тахлын нөхцөл байдал ямар байгааг харуулсан баримт юм.

“The Boston Globe” сонин Ням гарагийнхаа дугаарт ийм мэдээлэл нийтэлдэг бөгөөд эзлэх хуудасны тоо нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа гэнэ. Тухайлбал өмнөх Ням гарагт 11 хуудас эмгэнэл нийтлэгдэж байжээ.

АНУ-д зөвхөн “The Boston Globe” ийм асуудалтай тулгараагүй юм.

Луйзиана мужийн “The Times-Picayune” сонин Ням гарагт найман хуудас эмгэнэлийн мэдээ нийтэлжээ.

Нью Жерси мужийн Ньюаркад гардаг “The Star-Ledger” сонин өнгөрсөн Ням гарагийн дугаартаа есөн хуудсанд нийт 109 эмгэнэлийн мэдээ нийтэлсэн байна.

Ийм үзэгдэл зөвхөн АНУ-д ажиглагдаагүй юм.

Гуравдугаар сарын 14-нд Италийн цар тахалд хүнд нэрвэгдсэн Бергамо хотын “Eco di Bergamo” сонин 10 хуудас эмгэнэлийн мэдээ нийтэлж байжээ.

Эх сурвалж: CNN

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна