Технологи Төрийн 181 үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, цахимжуулсан E-Mongolia нэгдсэн...

Төрийн 181 үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, цахимжуулсан E-Mongolia нэгдсэн системийг танилцууллаа

Үндэсний цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системийг энэ сарын 1-нээс эхлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэглэгчдэд хүргэж эхэллээ.Уг системийг вэб портал, гар утасны аппликэшн гэсэн хоёр хэлбэрээр анхны хувилбарыг нь гаргасан байна.

Эхний шатанд сангийн яамны Ebarimt, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Ehalamj зэрэг төрийн цахим порталуудаас гадна иргэний үнэмлэх, гэр бүлийн, тээврийн хэрэгслэлийн лавлагаа зэрэг төрийн 181 үйлчилгээг нэг цонхонд богино хугацаанд амжилттай төвлөрүүлж, цахимжуулжээ.

 Гэрэл зургийг mpa.mn

Үүнтэй холбогдуулж өнөөдөр E-Mongolia системийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрбээр, төрийн үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлсэн олон улсын жишгийг Монгол Улсын Засгийн газар нэвтрүүлж байгааг онцлоод цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй нийтдээ 492 үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтцэд нэгтгэнэ. Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг нэг Засгийн газар бус хэд хэдэн Засгийн газар дамжин хийгдэж өнөөдөр эхний ээлжинд бэлэн болоод байна гэлээ.

Иргэд гар утаснаасаа E-Mongolia аппликэшнийг ашиглахад дата унахгүй бөгөөд үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл оператор компаниуд энэ тал дээр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байгаа талаар эдгээр компаниудын удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоолол гарчээ. Улсын төсөв, хувь хүний санхүүг хэмнэхээс гадна мөнгөөр хэмжигдэхгүй цаг хугацааг Монгол Улсын иргэн бүрд хэмнэж өгөх давуу талтайг албаныхан онцолж байв.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна