Нийгэм Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс...

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,815 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,381 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 799 хэрэг шинээр нээж, 256 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Авлигын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг болон Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 2 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Авлигын хэргийн талаар:

– Б.С нь Монголын үндэсний музейн захирлаар, Д.Б нь санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бүлэглэн “Н…” ХХК-тай 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулж, БНХАУ-ын Санъяа хотын шууд нислэгтэй аялалд өөрсдийн хамаарал бүхий хүмүүс болон музейн ажилчид болох нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй аяллыг зохион байгуулж, гэрээний төлбөрийг хийхдээ “Музейн ваучерийн үйлчилгээний гэрээ”-ний дагуу музейн орлогод орох байсан төлбөрийг бартер байдлаар тохиролцож, бусдад давуу байдал бий болгож, Монголын үндэсний музейд 44.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

– Н.Б нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “К… “ банканд томилогдсон банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүдтэй “К… банканд томилогдсон банкны эрх хүлээн авагчийн ажиллах гэрээ”-г байгуулж, бусдад давуу байдал бий болгож, “К…” ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан,

Мөн тус банк нь харилцагч, хадгаламж эзэмшигч нарын анхны шаардлагаар төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсон, 2015.01.01-нээс 2019.04.08-ны өдрийг хүртэлх хугацаанд Монголбанк руу 111 удаа заавал байлгах нөөцийн тайлан явуулж, улмаар төгрөгийн болон валютын заавал байх нөөцийн хувь хэмжээг хангаж ажиллаагүй байхад нь санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилгоор удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах, банкийг албадан татан буулгах бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй удаашруулж “К…” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн

Google сансарт хиймэл оюуны чип туршина

"Project Suncatcher" төслийн хүрээнд Google компани хиймэл оюуны чипүүдээ дэлхийн тойрог замд гарган туршиж, сансраас мэдээллийг шууд боловсруулах боломжийг...

Сүлжээний аюулгүй байдал ба “Zero-Day” аюул

Кибер халдлагын ноцтой эрсдэлээс сэргийлж, дэлхийн хэмжээнд эрүүл мэнд, санхүүгийн салбарын олон байгууллагууд Kiteworks хамгаалалттай файл дамжуулах системийг холбооны...

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,815 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,381 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол...

ЦЕГ-ын мэдээлэл

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 48 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
- Advertisement -

“АТГ тойм” нэвтрүүлэгийн шинэ дугаар гарлаа.

АТГ-аас бэлтгэн хүргэдэг тойм нэвтрүүлэг “ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГӨ БУЦААН АВЧРАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ” сэдвээр 2026.09.23-ны өдөр олонд хүрлээ. Эх сурвалж: https://www.facebook.com/share/v/1BN8ZrDtSD/

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна