Ангилалгүй Б.Баатархүү: Хөл хорионы үеэр цахим орчинд иргэдийг залилах, гэр...

Б.Баатархүү: Хөл хорионы үеэр цахим орчинд иргэдийг залилах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд өссөн

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр тэрбээр “Хөл хорионы үед бүх гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Мөн золгүй байдлаар нас барах эсвэл амиа хорлолт зэрэг хэргүүдийг шууд хөл хориотой холбон тайлбарлах боломжгүй.

Гэхдээ хөл хорионы үеэр цахим орчинд иргэдийг залилах хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд өссөн байна. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 102 тусгай дугаарын утас мессежээр гомдол мэдээлэл хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн хүчирхийлэл үйлдэгчийн хажууд ярих боломжгүй бол мессежээр мэдээлэл өгөх боломжтой болсон.

Мөн хөл хорионы үеэр удаа дараа хүчирхийлэл үйлдэж, арга хэмжээ тооцуулж байсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх эрсдэлийн үнэлгээ нь өндөр гарсан иргэдийн гэрээр нь хамтарсан багийн ажилчид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан явсан.

Энэ ч нэлээд үр дүнтэй арга хэмжээ болсон” гэсэн юм.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна