Ангилалгүй АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн...

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

Авлигатай тэмцэх газар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох чиглэлээр баталсан Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжийг хянаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх хүртэл энэ төрлийн үйл ажиллагаа явуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргад 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр албан бичиг хүргүүлсэн.

Дээрх захирамжуудаар нийтийн эзэмшлийн талбай ашиглан цахилгаан мопед түрээслүүлэгч байгууллагуудад үйл ажиллагаа явуулах энгийн зөвшөөрлийг нэр бүхий 6 аж ахуйн нэгжид олгосон бөгөөд энэхүү энгийн зөвшөөрөл өмнө нь олгогдож байгаагүй, хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай, зөвшөөрлийн жагсаалттай давхардах, уялдах эсэх нь тодорхойгүй байв. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуй, мопед, скутер зорчих хэсэг, эгнээ, хөвөө, зогсоол, тусгаарлалт, зөвшөөрсөн ба хориглох тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байршуулах ажлыг зохион байгуулах үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, мопед болон скутерийг бүртгэлжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй, зөвшөөрлийн улсын тэмдэгт, татвар, төлбөр хураамжийн хэмжээ тодорхойгүй, мопед болон скутер нь одоогоор ямар тээврийн хэрэгсэлд хамаарахыг хууль тогтоомжид тодорхойлоогүй, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд нь хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэхийг харгалзан дүгнэлт гаргах, энэ төрлийн зөвшөөрлийн нэршил, хамрах хүрээг сайтар нягталж хуульд нийцүүлэх, эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулах, мопед болон скутерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трассыг тодорхой болгох хүртэл олгогдсон энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулахыг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/820 дугаар захирамжаар мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох тухай А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон тухай эргэн мэдэгдлээ

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна