Хууль “АТГ: “Авлигаас ангид эмнэлгийн үйлчилгээ” сургалтыг зохион байгуулав.

“АТГ: “Авлигаас ангид эмнэлгийн үйлчилгээ” сургалтыг зохион байгуулав.

Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ил тод, шударга байдлыг бэхжүүлэх, эмнэлгийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Авлигаас ангид эмнэлгийн үйлчилгээ” сэдэвт танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 162, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 163, нийт 325 удирдах албан тушаалтан, эмч, эм зүйч, сувилагч хамрагдаж, авлигын ойлголт, хэлбэр, эрүүл мэндийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэл, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хуульд заасан хориглолт, хязгаарлалт, ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, тайлбар гаргах үүрэг зэрэг асуудлыг хөндөж ярилцав.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам сургалтыг хөтлөн явуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний явцад гардаг нийтлэг зөрчил, дутагдлыг бодит жишээ, тохиолдолд тулгуурлан тайлбарлаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулсан.

Эх сурвалж: https://www.facebook.com/share/p/19MFLVqiNF/

Сүүлд нэмэгдсэн

AI-ийн илрүүлсэн ноцтой алдаанаас болж Засгийн газруудын вэбсайтууд хаагдав

Интернэтийн суурь системүүдийн нэг болох PHP програмчлалын хэлэнд олон жилийн турш нуугдаж байсан маш ноцтой аюулгүй байдлын цоорхойг Wiz...

Израилд болох сонгуулийн өмнөх нөхцөл байдал хурцадмал байна

Ирэх долоо хоногт Израил улсад бүх нийтийн үндэсний сонгууль болох гэж байгаа бөгөөд энэ нь 2023 оны 10-р сарын...

Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт...

“АТГ: “Авлигаас ангид эмнэлгийн үйлчилгээ” сургалтыг зохион байгуулав.

Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ил тод, шударга...
- Advertisement -

Эмнэлгийн зориулалттай AI удирдлагатай ариутгагч роботыг танилцууллаа.

Тайванийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг (NTUH) болон ADATA Technology компани хамтран хиймэл оюун ухааны алгоритм бүхий, визуал таних системтэй...

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо.

Цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг таван жилийн өмнө буюу 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг эзэлж байсан бол...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна