Дэлхий “COP17”: “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор...

“COP17”: “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор эхэллээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр /2026.08.17/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Төрийн далбаа болон НҮБ-ын далбаа мандуулах ёслолоор албан ёсоор эхэллээ.

Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон НҮБ-ын төлөөлөл, дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөл оролцов.  Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны 12 мянга гаруй төлөөлөгч Улаанбаатар хотноо чуулна.

 

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал бус, ус, хүнс, иргэдийн амьжиргаа, эдийн засаг, эрүүл мэнд, энх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой дэлхий нийтийн цогц сорилт болохыг онцолсон юм.

 

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж буйг дурдаад газрын доройтлыг тэглэх үндэсний зорилт, бэлчээрийн тогтвортой менежмент, ой, ус, хөрсний хамгаалал, газрын нөхөн сэргээлтийг хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж буйг танилцуулсан юм.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарих бус, экосистемийг нөхөн сэргээх, хөрс, ус, биологийн олон янз байдлыг хамгаалах урт хугацааны зорилготой.

“COP17” нь өмнөх амлалт, шийдвэрүүдийг давтах бус, хэрэгжилтийг хурдасгаж, бодит үр дүнд хүрэх шийдлийн индэр байх ёстойг Ерөнхий сайд тэмдэглээд газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл болгон хэрэгжүүлэхийг уриаллаа

 

Түүнчлэн бэлчээрийг зөвхөн доройтож буй газар нутаг бус, эдийн засгийн үнэ цэн бүтээдэг, хүнс, байгаль, малчдын амьжиргааг холбосон чухал экосистем хэмээн үзэж, бэлчээрийн зохистой ашиглалт, нөхөн сэргээлт, малчдын оролцоог дэлхийн бодлогын түвшинд ахиулах шаардлагатайг хэллээ.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ногоон чөлөөлөлт” санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг өргөжүүлэх, ногоон тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Тухайлбал, энэ зун хувийн хэвшилтэй хамтран цахилгаан автомашин түргэн цэнэглэх 60 станц байгуулсан нь ногоон тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чухал эхлэл болж байгааг онцлов

 

Дэлхийн хэмжээний энэхүү чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй нь нийслэлийн ногоон хөгжил, байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн бодлогыг олон улсын сайн туршлага, шинэлэг технологи, хөрөнгө оруулалттай уялдуулах чухал боломж болж байна

 

“Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдаж буй “COP17” энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Сүүлд нэмэгдсэн

АНУ үндэстэн дамнасан кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд хувийн хэвшлийг татан оролцуулж эхлэв

АНУ-ын Цагаан ордноос үндэстэн дамнасан зохион байгуулалттай кибер халдлага, залилан мэхлэх ажиллагааны эсрэг тэмцэх шинэ санамж бичиг гаргасныг White...

Хагас дамжуулагч ба Компьютер

Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч CXMT (ChangXin Memory Technologies) корпораци нь тус улсын хиймэл оюун ухааны (AI) дэд бүтцийн...

АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээллийг...

7 хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 104 иргэнийг түр саатууллаа

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 08 дугаар сарын 16-ны өдөр нийт 2041 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй...
- Advertisement -

“COP17”: “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор эхэллээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр /2026.08.17/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол...

Израилын “Irregular” стартап OpenAI, Anthropic, Meta-ийн системүүд рүү хийсэн AI халдлагыг илрүүлэв.

Хиймэл оюуны аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг Израилын "Irregular" стартап компани дэлхийн хамгийн том AI моделиудын хамгаалалтын туршилтыг гүйцэтгэх явцдаа...

Танд сонирхуулахад

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан чиглэлийн замд халтиргаа үүсэж, том оврын автомашин осолджээ

Улаанбаатараас Дархан чиглэлийн замд халтиргаа үүсэж, том оврын автомашин...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна