Дэлхий Монгол улсад кибер тусгаар тогтнол (cyber sovereignty) ярих цаг...

Монгол улсад кибер тусгаар тогтнол (cyber sovereignty) ярих цаг болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, шийдвэр гаргагчдыг онилсон кибер тагнуулын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр эрчимжиж байна. Өнөөдөр хамгийн үнэтэй нөөц нь зөвхөн сейфэнд хадгалагддаг төрийн нууц баримт бичиг биш юм. Харин шийдвэр гаргагчид хэнтэй ярьдаг, хэзээ холбогддог, ямар аппликейшн ашигладаг, цахим орчинд ямар мэдээлэл уншдаг, ямар сүлжээнд нөлөөлөлтэй байдаг зэрэг мета өгөгдөл (metadata) өөрөө стратегийн асар өндөр үнэ цэнтэй нөөцөд тооцогдох болов.

Гаднын тагнуулын байгууллагууд болон кибер гэмт хэрэгтнүүд ийм төрлийн мета өгөгдлийг системтэйгээр цуглуулж чадвал тухайн улсын харилцааны сүлжээг бүрэн зураглах (network mapping), нөлөөллийн гол хүмүүсийг нарийн тодорхойлох, улмаар шийдвэр гаргах үйл явцыг урьдчилан таамаглах боломж бүрддэг. Хамгийн аюултай нь, тухайн үед улс оронд хэлэлцэгдэж буй хууль, стратегийн бодлоготой уялдуулан мэдээллийн болон сэтгэлзүйн нөлөөллийн ажиллагааг (information influence operations) нарийн зохион байгуулалттай явуулах суурь нөхцөл бүрддэг байна.

Иймээс кибер аюулгүй байдал гэдэг ойлголтыг зөвхөн сервер, компьютер хамгаалах, антивирус программ суулгах төдийхөн техникийн асуудал гэж харах цаг хэдийн өнгөрчээ. Улс төрчид, төрийн байгууллагын удирдлагуудын барьж буй гар утас, мессежийн платформ, сошиал медиа хаяг, үүлэн үйлчилгээ (Cloud) зэрэг нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг, хамгийн эмзэг цэгүүд болоод байна.

Монгол Улс ч мөн адил Cyber Sovereignty буюу Дижитал (Кибер) тусгаар тогтнол-ын асуудлыг үндэсний аюулгүй байдлын дээд түвшинд авч үзэх түүхэн шаардлагатай тулгарлаа. Кибер тусгаар тогтнол гэдэг нь зөвхөн интернэтийн урсгалыг хянах, хааж боох тухай явцуу ойлголт биш юм. Харин төрийн мэдээлэл, иргэдийн хувийн өгөгдөл, дижитал дэд бүтэц, төрийн шийдвэр гаргах орчныг гаднын нөлөөлөл, кибер тагнуул, мэдээллийн хорлон сүйтгэх ажиллагаанаас хамгаалах үндэсний чадавх, дархлааг бий болгох тухай цогц ойлголт юм.

Манай улс шиг геополитикийн өвөрмөц байршилтай, жижиг улсын хувьд газар нутгийн хилээс гадна өгөгдлийн хил, мэдээллийн орон зай, шийдвэр гаргах орчны бүрэн эрхээ хамгаалах нь XXI зууны тусгаар тогтнолын шинэ хэмжүүр, баталгаа болж байна. Кибер аюулгүй байдлын дараагийн шат нь зөвхөн идэвхгүй хамгаалалт биш, кибер бүрэн эрхээ бодлого, хууль эрх зүй, бие даасан технологи болон хүний нөөцийн түвшинд бэхжүүлэх стратегийн тулгуур асуудал билээ.

Сүүлд нэмэгдсэн

Израилын “Irregular” стартап OpenAI, Anthropic, Meta-ийн системүүд рүү хийсэн AI халдлагыг илрүүлэв.

Хиймэл оюуны аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг Израилын "Irregular" стартап компани дэлхийн хамгийн том AI моделиудын хамгаалалтын туршилтыг гүйцэтгэх явцдаа...

Илон Маск ASML-ийн монополийг эвдэхийн тулд 16.8 тэрбум долларын “Terafab” чипний үйлдвэр барина

Илон Маскын SpaceX болон Tesla компаниуд хамтран Техас мужид 16.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай "Terafab" чипний үйлдвэр байгуулахаа албан...

Цагаан ордны AI шалгалтын шинэ журам технологийн компаниудын дунд хаалттай хэлэлцэгдэв.

Tрампын засаг захиргаанаас шинээр гарч ирж буй аюултай хиймэл оюуны моделиудыг кибер эрсдэлээс сэргийлж шалгах үндэсний нууц баримт бичгийг...

Vivo компани 7,050 mAh батерейтай “Vivo S2 5G” ухаалаг утсаа танилцууллаа.

Vivo брэнд дундаж зэрэглэлийн гар утасны зах зээлд урт хугацааны дараа эргэн ирэлт хийж, цоо шинэ "Vivo S2 5G"...
- Advertisement -

АТГ:Авлигын эсрэг сургалтад 110 албан тушаалтныг хамруулжээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 7 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд авлига, ашиг сонирхлын...

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 08 дугаар сарын 09-ний өдөр нийт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна