Дэлхий Pfizer/BioNTech компаниудын вакцинд зөвшөөрөл олгосон гурав дахь улс Канад...

Pfizer/BioNTech компаниудын вакцинд зөвшөөрөл олгосон гурав дахь улс Канад боллоо

Өчигдөр Канад улс Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон дэлхийн гурав дахь улс болжээ.

Долоо хоногийн өмнө Их Британийн засгийн газар уг вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрсөн бол саяхан Ойрх Дорнодын Бахрейн улсын эрх баригчид мөн албан ёсны зөвшөөрөл олгосон юм.

АНУ-ын засгийн газар ойрын өдрүүдэд Pfizer/BioNTech-ийн вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдэх гэж байна.

Канад улс нь энэ вакцинаас 20 сая тунг авах гэрээ байгуулсан юм. Гэрээнд дахин 56 сая тунг авах нэмэлт боломж тусгагдсан гэнэ. Нэг хүнийг дархлаажуулахад хоёр тун вакцин хэрэглэх юм.

Энэ сард багтаж 249,000 тун вакцин Канадад ирэх ба хүн амыг вакцинжуулах ажил ирэх долоо хоногт эхлэх ажээ. Эхний ээлжинд эмнэлгийн эмч, ажилтнууд, асрамжийн газрын ажилтнуудыг хамруулахаар болсон байна.

Канад улсад одоо коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа үргэлжилж, нэг өдөрт 72,000-аас дээш халдварын тохиолдол бүртгэгддэг болоод байгаа. Засгийн газар нь вирусийн тархалтыг хязгаарлахын тулд зул сарын баяраар гэртээ байхыг иргэддээ уриалсан байна.

Нөхцөл байдал хамгийн муу байгаа Альберта мужид эрчимт эмчилгээний орны нөөцгүй болж, хөл хорионы дэглэм тогтоожээ.

Канадын эрх баригчид Pfizer/BioNTech-ийн вакцинаас гадна өөр гурван үйлдвэрлэгчийн вакциныг авах талаар судалж байгаа юм байна.

Тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо ирэх оны есдүгээр сар гэхэд хүн амынхаа ихэнх хэсгийг вакцинжуулалтад хамруулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Сүүлд нэмэгдсэн

Ар талдаа дэлгэцтэй ухаалаг утас олны анхаарлыг татаж байна.

Энэ сард танилцуулагдсан хамгийн сонирхолтой төхөөрөмжүүдийн нэг болох Acer компанийн шинэ "Sospiro A70 5G" гар утас нь арын үндсэн...

Google болон Samsung-ийн ухаалаг нүдний шил худалдаанд гарлаа.

Гар утсыг орлох ирээдүйн технологи гэгдэж буй Google болон Samsung компанийн хамтран бүтээсэн хиймэл оюун ухаантай (AI) ухаалаг нүдний...

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн 1032 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар иргэн, аж ахуйн...

Microsoft 365 болон дэлхийн онлайн үйлчилгээнүүд саатлаа.

Дэлхий даяар Microsoft Outlook, Teams, SharePoint болон Copilot 365 зэрэг томоохон онлайн үйлчилгээнүүдэд томоохон доголдол үүсэж, хэдэн зуун мянган...
- Advertisement -

Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан огцорлоо

Дэлхийн хиймэл оюун ухааны (AI) чип үйлдвэрлэлийн тэргүүлэгч Nvidia компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуан хувийн харилцаа болон...

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна