Нийгэм Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эмнэлэгт хүргэгдлээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эмнэлэгт хүргэгдлээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд “COVID-19”-ийн халдвар авсан болох нь тогтоогдсон. Ерөнхий сайдын ажлын албаны зүгээс ням гаригт 55 настай Борис Жонсонд хэд хоногийн турш халдварын шинж тэмдэг илэрсний дараагаар эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдэгдлээ.

Тэрээр баасан гаригт өөрийн твиттер хаягаараа дамжуулан халуурах шинж тэмдэг илэрч эхэлсэн талаар мэдээлж байсан юм. Ерөнхий сайдын ажлын албаны мэдэгдэлд “Ерөнхий сайд халдвар авсан нь тогтоогдсоноос хойш 10 хоногийн дараа түүнд шинж тэмдэг илэрсэн. Эмчийнхээ зөвлөсний дагуу тэрээр өнөө орой эмнэлэгт хэвтэж, урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээнд хамрагдах шаардлагатай боллоо. Тэрээр Их Британийн эрүүл мэндийн ажилчдад хандан тэдний нүр их хүч, хөдөлмөрт талархал илэрхийлж, ард түмэнд хандан гэртээ байхыг зөвлөж, бусдад халдвар тархаахаас сэргийлэхийг уриаллаа” гэжээ.

Борис Жонсоны хувьд халдвар авсан нь тогтоогдсоноос хойш Даунинг Стрийт дэх Ерөнхий сайдын ажлын албанаас Засгийн газрын үйл ажиллагааг зайнаас удирдсаар байсан юм. Тэгвэл тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаандаа ч өөрийн албан үүргээ гүйцэтгэсээр байх аж.

Их Британи улсын хувьд сүүлийн 24 цагийн байдлаар шинээр “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 5903 тохиолдол, 621 нас баралт бүртгэгджээ. Тус улсад өнгөрөгч нэгдүгээр сарын 22-нд “COVID-19”-ийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш Их Британийн хэмжээнд нийт ердөө 135 хүн халдвараас эдгэсэн бөгөөд 195524 иргэнийг оношилгоонд хамруулжээ.

Эх сурвалж: CNN, The Guardian   

Сүүлд нэмэгдсэн

Судлаачдын анхааруулж буй гол эрсдэлүүд:

Европын холбоонд ашиглагдаж буй гэрийн сүлжээний төхөөрөмжүүдийн (router) 37% нь Хятадын үйлдвэрлэгчдийнх бөгөөд ойролцоогоор 95 сая өрхийн интернет урсгал...

Ухаалаг утасны экосистемд “AI Agent” суваг хүчээ авч байна

Гар утас үйлдвэрлэгчид зөвхөн төхөөрөмж зарахаас илүү өөрсдийгөө хиймэл оюуны компани гэж тодорхойлох боллоо. TECNO болон бусад брэндүүд олон...

Монгол улсад кибер тусгаар тогтнол (cyber sovereignty) ярих цаг болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, шийдвэр гаргагчдыг онилсон кибер тагнуулын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр...

-Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр:

 Гишүүд, сайд дарга нарыг наадмын төв индэрт урилгаар залардаг байсныг болиулж, наадмын нээлтийн тасалбарыг 100 хувь худалдаанд гаргана
- Advertisement -

OБЕГ:

Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амь насыг авран хамгааллаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 128 гомдол, мэдээллийг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна