Ангилалгүй Байден, Пэнс нар коронавирусийн эсрэг вакцин аюулгүйг Америкчуудад харуулна

Байден, Пэнс нар коронавирусийн эсрэг вакцин аюулгүйг Америкчуудад харуулна

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден, одоогийн засаг захиргааны дэд ерөнхийлөгч Майк Пэнс нар ойрын үед коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээр болсон байна.

Байдены хувьд ирэх долоо хоногт вакцин хийлгэх бол Пэнс гэргийн хамт Баасан гарагт хийлгэхээр болжээ. Тэд нийт Америкчуудын вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд олон нийтийн нүдэн дээр, камерны дурангийн өмнө вакцинжуулалтад хамрагдахаар болсон байна.

Энэ долоо хоногт АНУ даяар эхэлсэн вакцинжуулах аянд эмч, сувилагч нар, эрсдэлтэй бүлгийн хүмүүс нэн тэргүүнд хамрагдаж байгаа ч төрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс өндөр албан тушаалтнуудыг бас хамруулахаар болсон юм.

Жо Байден “Би дарааллын урдуур орох хүсэлгүй байгаа ч вакцин аюулгүйг Америкчуудад харуулахын тулд ойрын үед хамрагдана” гэж ярьжээ.

Одоогийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн аравдугаар сард коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн юм. Тэрбээр Цагаан ордны ажилтнуудыг онц шаардлагагүй бол түрүүлж вакцинжуулах хэрэггүй гэж үзэж байгаагаа өнгөрсөн Ням гарагт твиттер хуудсандаа мэдэгдэж байв.

Эх сурвалж: The Guardian

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна