Нийгэм Ерөнхийлөгч асан Х.Баттулга ямар хангамж эдэлж, хэрхэн хамгаалуулах вэ?

Ерөнхийлөгч асан Х.Баттулга ямар хангамж эдэлж, хэрхэн хамгаалуулах вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа шинэ Ерөнийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээр дуусгавар болсон билээ.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд тангараг өргөхтэй зэрэгцэн Х.Баттулгыг Төрийн ордноос үдсэн юм.

Тэрбээр 2017 онд сонгогчдын олонхын санал авч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний хувьд дахин сонгогдох боломжгүй болсон анхны Ерөнхийлөгч байв.

Учир нь Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар хуульчилсан.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ямар хангамж эдэлж, яаж хамгаалуулдаг талаар хуульд хэрхэн тусгасныг хүргэж байна.

Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авна

Энэ талаарх зохицуулалтыг Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16.6-д дараах байдлаар тусгажээ. Тодруулбал, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн

  • Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авч
  • 3 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж
  • төрийн тусгай хамгаалалтад байх
бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй хэмээн заасан байна.

Холбогдох хуулийн заалтыг үндэслэн Засгийн газрын хуралдаанаар тогтоол баталдаг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн хангамж, хамгаалалтын талаар Засгийн газрын тогтоол баталж, түүнийг хамгаалах, цалинтай холбоотой зардлыг улсын төсөвт тусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож байв.

Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгч болох П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нарт Засгийн газрын тогтоолоор Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалинг олгож, дөрвөн жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад авч байжээ

Сүүлд нэмэгдсэн

Судлаачдын анхааруулж буй гол эрсдэлүүд:

Европын холбоонд ашиглагдаж буй гэрийн сүлжээний төхөөрөмжүүдийн (router) 37% нь Хятадын үйлдвэрлэгчдийнх бөгөөд ойролцоогоор 95 сая өрхийн интернет урсгал...

Ухаалаг утасны экосистемд “AI Agent” суваг хүчээ авч байна

Гар утас үйлдвэрлэгчид зөвхөн төхөөрөмж зарахаас илүү өөрсдийгөө хиймэл оюуны компани гэж тодорхойлох боллоо. TECNO болон бусад брэндүүд олон...

Монгол улсад кибер тусгаар тогтнол (cyber sovereignty) ярих цаг болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, шийдвэр гаргагчдыг онилсон кибер тагнуулын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр...

-Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр:

 Гишүүд, сайд дарга нарыг наадмын төв индэрт урилгаар залардаг байсныг болиулж, наадмын нээлтийн тасалбарыг 100 хувь худалдаанд гаргана
- Advertisement -

OБЕГ:

Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амь насыг авран хамгааллаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 128 гомдол, мэдээллийг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна