Нийгэм Таван шарын төмөр замын гармыг засварлах тул өнөөдөр 23:00...

Таван шарын төмөр замын гармыг засварлах тул өнөөдөр 23:00 цагаас маргааш 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг хаана

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул өнөөдөр 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаана.

Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө. 

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600 мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлууд хийгдэнэ.

Уг ажлын гүйцэтгэгчээр “Хүрд” ХХК, Замын 2-р анги, “Нано Экологи” ХХК ажиллах бөгөөд хяналтыг УБТЗ, УСУГ, НАЗХГ хийх юм.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Сүүлд нэмэгдсэн

2025 онд цахим хөгжилд хийгдэх онцлох 10 ажил

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд хийгдэх онцлох 10 ажлыг танилцуулж байна. 5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо...

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өслөө

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар, өмнөх сараас 0.2...

Элсэлтийн шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр...

Apple “Worldwide Developers Conference”-ийг зохион байгуулна

Apple “Worldwide Developers Conference” (WWDC) арга хэмжээгээ нээлтэйгээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ үйл явдал Business Insider-ийн нэрлэж буй “critical opportunity”...
- Advertisement -

МАН-ын Бага хурал үргэлжилж байна.

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр /2025.06.09/ 12.00 цагийн үед эхэлсэн. Удирдах зөвлөлөөс ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол...

Найрамдал зуслан 2025 оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа. Тэд энэ зун нийт 10 ээлжээр...

Танд сонирхуулахад

Амазон компани шинээр 55,000 хүн ажилд авахаар болжээ

Дэлхийн томоохон онлайн худалдааны компани болох Амазон ойрын саруудад...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна