Дэлхий “COP17”: “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор...

“COP17”: “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор эхэллээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр /2026.08.17/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Төрийн далбаа болон НҮБ-ын далбаа мандуулах ёслолоор албан ёсоор эхэллээ.

Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон НҮБ-ын төлөөлөл, дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөл оролцов.  Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны 12 мянга гаруй төлөөлөгч Улаанбаатар хотноо чуулна.

 

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал бус, ус, хүнс, иргэдийн амьжиргаа, эдийн засаг, эрүүл мэнд, энх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой дэлхий нийтийн цогц сорилт болохыг онцолсон юм.

 

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж буйг дурдаад газрын доройтлыг тэглэх үндэсний зорилт, бэлчээрийн тогтвортой менежмент, ой, ус, хөрсний хамгаалал, газрын нөхөн сэргээлтийг хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж буйг танилцуулсан юм.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарих бус, экосистемийг нөхөн сэргээх, хөрс, ус, биологийн олон янз байдлыг хамгаалах урт хугацааны зорилготой.

“COP17” нь өмнөх амлалт, шийдвэрүүдийг давтах бус, хэрэгжилтийг хурдасгаж, бодит үр дүнд хүрэх шийдлийн индэр байх ёстойг Ерөнхий сайд тэмдэглээд газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл болгон хэрэгжүүлэхийг уриаллаа

 

Түүнчлэн бэлчээрийг зөвхөн доройтож буй газар нутаг бус, эдийн засгийн үнэ цэн бүтээдэг, хүнс, байгаль, малчдын амьжиргааг холбосон чухал экосистем хэмээн үзэж, бэлчээрийн зохистой ашиглалт, нөхөн сэргээлт, малчдын оролцоог дэлхийн бодлогын түвшинд ахиулах шаардлагатайг хэллээ.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ногоон чөлөөлөлт” санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг өргөжүүлэх, ногоон тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Тухайлбал, энэ зун хувийн хэвшилтэй хамтран цахилгаан автомашин түргэн цэнэглэх 60 станц байгуулсан нь ногоон тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чухал эхлэл болж байгааг онцлов

 

Дэлхийн хэмжээний энэхүү чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй нь нийслэлийн ногоон хөгжил, байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн бодлогыг олон улсын сайн туршлага, шинэлэг технологи, хөрөнгө оруулалттай уялдуулах чухал боломж болж байна

 

“Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдаж буй “COP17” энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Сүүлд нэмэгдсэн

AI-ийн илрүүлсэн ноцтой алдаанаас болж Засгийн газруудын вэбсайтууд хаагдав

Интернэтийн суурь системүүдийн нэг болох PHP програмчлалын хэлэнд олон жилийн турш нуугдаж байсан маш ноцтой аюулгүй байдлын цоорхойг Wiz...

Израилд болох сонгуулийн өмнөх нөхцөл байдал хурцадмал байна

Ирэх долоо хоногт Израил улсад бүх нийтийн үндэсний сонгууль болох гэж байгаа бөгөөд энэ нь 2023 оны 10-р сарын...

Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт...

“АТГ: “Авлигаас ангид эмнэлгийн үйлчилгээ” сургалтыг зохион байгуулав.

Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ил тод, шударга...
- Advertisement -

Эмнэлгийн зориулалттай AI удирдлагатай ариутгагч роботыг танилцууллаа.

Тайванийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг (NTUH) болон ADATA Technology компани хамтран хиймэл оюун ухааны алгоритм бүхий, визуал таних системтэй...

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо.

Цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг таван жилийн өмнө буюу 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг эзэлж байсан бол...

Танд сонирхуулахад

Дэлхийн даяар нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

ЖЕНЕВ. /BBC/. Дэлхий даяар нэг өдөрт коронавирусний халдварын хамгийн...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна