Дэлхий Нидерландын мэргэжилтэн Дональд Трампын твиттерийн нууц үгийг тааж чадсаныг...

Нидерландын мэргэжилтэн Дональд Трампын твиттерийн нууц үгийг тааж чадсаныг мэдээлжээ

Нидерландын мэдээллийн аюулгүй байдлын судлаач Виктор Геверс өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудсанд нэвтэрч чадсаныг “De Volksrant” сонин мэдээлжээ.

Тэрбээр Трампын хувийн мессэжүүдийг (direct messages) үзэж, өмнөөс нь мэдээ цацах боломжтой болсон байна. АНУ-ын ерөнхийлөгчийн нууц үгийг тааж чадсан нь түүнд ийм боломж олгожээ.

Геверс таах оролдлогыг таван удаа хийгээд жинхэнэ нууц үгийг нь олж чадсан байна.

Трампын нууц үг “maga2020!” байжээ. MAGA нь Make America Great Again гэсэн Трампын сонгуулийн уриа юм.

“Би дөрвөн удаа алдаатай нууц үг оруулсныхаа дараа блоклогдох байх гэж тооцоолж байсан. Гэтэл санаандгүй тав дахь оролдлого нь амжилттай болсон” гэж Геверс ярьжээ.

Уг мэдээг цацагдсаны дараа Твиттер компаниас няцаасан мэдэгдэл гаргасан байна.

“Нидерландын хэвлэлд нийтлэгдсэн шиг зүйл болсныг батлах баримт бидэнд олдсонгүй. Бид АНУ-ын засгийн газар болон сонгуультай холбоотой твиттер хаягнуудын нууцлалыг дээд зэргээр ханган ажилладаг” гэж тус компани мэдэгджээ.

Геверс АНУ-ын ерөнхийлөгчийн твиттер хуудсанд нэвтэрснээр 87 сая хүнд хүссэн мэдээллээ цацах боломжтой болж байгаа юм.

Тэрбээр энэ тухайгаа АНУ-ын засгийн газарт мэдэгдсэнээс хойш хоёр хоногийн дараа тусгай албаныхан холбогдож, нууцлалын алдааг нь сануулсанд талархал илэрхийлсэн гэнэ.

Энэ явдлын дараа Трампын хуудсанд хоёр алхамт шалгалтаар (two-step verification) нэвтэрдэг болсон байжээ.

Геверс 2016 оны сонгуулийн үеэр мөн Трампын твиттер хуудасны нууц үгийг тааж байсан юм. Тухайн үеийн нууц үг нь “yourefired” байжээ. Энэ нь “The Apprentice” телевизийн шоуны үеэр Трампын хэлдэг алдарт үг “чи халагдлаа” юм.

Эх сурвалж: The Guardian

Сүүлд нэмэгдсэн

2025 онд цахим хөгжилд хийгдэх онцлох 10 ажил

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд хийгдэх онцлох 10 ажлыг танилцуулж байна. 5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо...

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өслөө

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар, өмнөх сараас 0.2...

Элсэлтийн шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр...

Apple “Worldwide Developers Conference”-ийг зохион байгуулна

Apple “Worldwide Developers Conference” (WWDC) арга хэмжээгээ нээлтэйгээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ үйл явдал Business Insider-ийн нэрлэж буй “critical opportunity”...
- Advertisement -

МАН-ын Бага хурал үргэлжилж байна.

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр /2025.06.09/ 12.00 цагийн үед эхэлсэн. Удирдах зөвлөлөөс ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол...

Найрамдал зуслан 2025 оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа. Тэд энэ зун нийт 10 ээлжээр...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна