Нийгэм Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр “Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудлыг сайжруулахад хоёр гараа өргөөд дэмжинэ. Гагцхүү хэрэгжүүлэх арга зам дээрээ зөрчил байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.

Энэ хуультай холбогдуулан ёс зүйн асуудлаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахыг эсэргүүцэж Үндэсний эвслийн зүгээс мэдэгдэл гаргасан. Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаа.

Өнөөдөр төр иргэдийнхээ итгэлийг алдаж байгаа нь үнэн. УИХ-ын гишүүдийн гаргаж буй зарим ёс зүйгүй үйлдлүүд уур бухимдал хүргэдэг. Гэхдээ төр гэдэг УИХ-ын гишүүд биш. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт, хязгаарлалт, хяналт, хариуцлагын тухай хуулийг өргөн барихад бэлтгэсэн.

Энэ хууль хэрэгжсэнээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга гишүүд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор гэх мэт 54 төрийн өндөр албан тушаалтны эрхийг хамгаалах, үйл ажиллагаанд хяналт тавих, хууль зөрчсөн буруутай асуудалд хариуцлага тооцоход хуулийн гол агуулга бий. 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хоёр хуулийг шинээр өргөн барина.

Мөн шулуухан хэлэхэд, УИХ-ын дарга манлайллаа үзүүлэх хэрэгтэй. УИХ-ын дарга Н.Учрал юм уу, улс төрийн намын дарга Н.Учрал юм уу, эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу гэдгээ ялгаж, зааглаж, нотлох маш том сорилттой тулгарч байна. Үеийн үед хүний адаг болж яригддаг, заналтай мэт Зандаахүүгийн Энхболд хүртэл УИХ-ынхаа бүрэн эрх, ардчилсан парламентын тогтолцоог хамгаалахын төлөө байдаг байсан. Хэзээ ч парламентын дархлааг алдагдуулах ийм зүйлийг ямар ч үед УИХ-ын дарга түүхэндээ хийж байгаагүй.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна