Улс төр О.Баасанхүү: С.Зориг агсныг ямар хүмүүс, ямар зорилгоор алсныг би...

О.Баасанхүү: С.Зориг агсныг ямар хүмүүс, ямар зорилгоор алсныг би ерөнхийд нь мэдэж байгаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан Намд элсэж, намын дарга С.Эрдэнээс гишүүний батлахаа гардан авлаа. 

Тэрбээр 1994 оны гуравдугаар сарын 7-нд АН-д гишүүнээр элсэж, 2011 оны нэгдүгээр сарын 26-нд тус намаас гарч байжээ. Намын дарга С.Эрдэнэ О.Баасанхүүд гишүүний батлахыг нь сэргээн гардуулж буйгаа хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “2016 онд ард түмэн эрх баригч МАН-д хангалттай олон суудал өгсөн. Гэтэл өнөөдөр 14 аймгийн Засаг дарга авлигын хэрэгт холбогдож, гурван гишүүн нь шоронд орох нөхцөл байдалд байна. 

МАН сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон. Тиймээс 2020 онд УИХ дахь АН-ын суудлыг 39 болгох шаардлагатай гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл 1992 оноос хойш АН нэг ч удаа 39 суудал авч байгаагүй. Тэгсэн хэр нь янз бүрийн намтай эвсээд явахараа алаг бөөр шиг өөр өөр үзэл бодолтой олонх болдог. 

Одоо МАН дүнгээ тавиулах цаг болсон. Нийтээрээ МАН-аас хариуцлага нэхье. Тиймээс сөрөг хүчнийг нэгтгэе, АН-ыг бүлэгтэй болгоё гэдэг үндсэн дээр АН-д орж байна” гэв. 

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Та зүүн төвийн үзэл баримтлалтай намаас баруун төвийн үзэл баримтлалтай намд орж байна. Үзэл баримтлал хамаарахгүйгээр энэ сонголтыг хийж байна уу?

-Асуудлын гол нь зүүн төв, баруун төв биш юм. Улс орон орших уу, эс орших уу гэдэг нь чухал болчихоод байна.  

-АН-ыг бүлэггүй болох үед та энэ намд орохгүй гэж байсан. Тэр байр сууринаасаа яагаад буцах болов?

-Хоёр жилийн өмнө би АН-д орохгүй гэж хэлээгүй. Харин АН-д ороогүй гэж хэлж байсан. Тэр үед Монгол Улсын Үндсэн хуулийг ард түмнээрээ хянах шаардлагатай байсан. УИХ-д МАН, АН, МАХН гээд гуравхан нам байгаа. Тэр үед АН, МАХН нийлээд МАН-д хяналт тавих шаардлагатай байсан. Харамсалтай нь эрх баригчид ард түмнээс ч асуугаагүй, сөрөг хүчний ч үгийг аваагүй. Тиймээс бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах үеэр гарч явсан. 

МАН 22 жилийн хугацаанд 72, 45, 54 суудал авч байсан. Гэсэн ч С.Зориг гэдэг хүний алуулсан хэргийг илрүүлээгүй. Би Орхон аймгаас сонгогдсон хүний хувьд С.Зоригийг ямар хүмүүс, яагаад, ямар зорилгоор алсныг ерөнхийдөө мэдэж байгаа. МАН соёлтой, ухамсартай бол намаа татан буулгаад шинээр нам байгуулах ёстой. 

-Та АН-д 100 сая төгрөгийн хандив өгсөн үү?

-Би энэ намд одоо л элсэж байна. Батлахаа авахаас өмнө би өөр намд байсан. Өөр намын хүн юу гэж АН-д мөнгө өгөхөв дээ. Намайг гүтгэсэн Х.Ганхуяг гэдэг хүнээс нэхэмжилсэн мөнгөөрөө 100 саяа өгнө. 

-Та АН-ыг бүлэгтэй болгоно гэж байна. Гэхдээ сонгуулийн дүнгээр бүлэг байгуулах хуультай?

-Сонгуулийн үр дүнгээр 11 суудалтай бүлэг байгуулагдсан. Гишүүдийн тоо багасах нь чухал биш. 

-Та хуучин тойрогтоо нэр дэвших үү. Мөн хандивын 100 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Аливаа намд орохдоо дүрмийг нь судлах ёстой. Нэр дэвшүүлэх ямар дүрэмтэй юм. Тэр дүрмээрээ энэ хүмүүс явах байх. Дүрмээр болохгүй гэвэл би нэр дэвшихгүй байсан ч болно.  

100 сая бол намын шийдвэр. Би зөвшөөрөхөөс өөр аргагүй. 

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна