Технологи GALAXY S25 ЗАГВАРУУД: Хиймэл оюун ухааныг инновацийн шинэ шатанд...

GALAXY S25 ЗАГВАРУУД: Хиймэл оюун ухааныг инновацийн шинэ шатанд хүргэлээ

2025 оны 1-р сарын 23-нд Samsung Electronics компани Galaxy S25 Ultra, Galaxy S25+, болон Galaxy S25 загваруудаа танилцуулж, хиймэл оюуны шинэ үеийг эхлүүллээ. Хувь хүний хэрэгцээнд бүрэн нийцсэн эдгээр утас нь нөхцөл байдлыг гүнзгий ойлгож ухаалаг харилцааг бий болгох замаар хэрэглэгчийн өдөр тутмын амьдралыг илүү хялбар, бүтээлч болгох зорилготой ажээ. Galaxy S25 цуврал нь хэрэглэгчид гар утас болон орчин тойрныхоо ертөнцтэй харилцах хэв маягийг үндсээр нь өөрчлөх Samsung-ийн алсын харааны эхний алхам болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Samsung Electronics компанийн Mobile eXperience Business-ийн ерөнхийлөгч ТМ Ро хэлэхдээ, “Galaxy S25 цуврал нь хиймэл оюуны ухааныг амьдралд хялбархан шингээх шинэ боломжийг нээж, технологийн харилцааг үндсээр нь өөрчилнө” хэмээн онцолсон юм.

Snapdragon® 8 Elite-ийн тусламжтайгаар Galaxy S25 нь хиймэл оюуны боловсруулалтын хурдыг 40%-иар нэмэгдүүлж, тоглоомын гүйцэтгэлийг дараагийн шатанд гаргасан байна. Харин ProScaler технологи нь дэлгэцийн дүрслэлийг илүү тодруулах бол Virtual Aperture камерын шийдэл нь мэргэжлийн түвшний зураг авалтыг гар утаснаас хийх боломжийг олгох аж.

Galaxy S25 цувралд шинээр багтсан One UI 7 үйлдлийн систем нь ухаалаг AI туслах Gemini, дэлгэц дээрх мэдээллийг таньж, шууд хариу үйлдэл үзүүлэх Circle to Search гэх мэт инновацилаг шийдлүүдийг санал болгож байна.

Мөн Call Transcript нь яриаг текст болгон хадгалах бол Drawing Assist нь хэрэглэгчийн бүтээлч санааг бодит болгох боломжийг бүрдүүлнэ.

Edge Panel-д нэмэгдсэн AI Select нь урт текстийг хялбархан хураангуйлах, эсвэл зураг, бичвэр бүтээхэд туслах бөгөөд дуу хоолойгоор дамжуулан хэрэглэх боломжтой.

Жишээлбэл, “Нүд өвдөж байна” гэж хэлэхэд цэнхэр гэрлийн шүүлтүүр автоматаар идэвхжих, эсвэл “Өнгөрсөн өвөл Максийн улаан цамцтай зураг” гэхэд тухайн зургийг тэр дор нь олж өгөх зэрэг ухаалаг функцуудыг ашиглах боломжтой.

Samsung Galaxy S25 Ultra-ийн хамгийн онцгой шинэчлэл нь программ хангамжийн тал дээр хийгдсэн бөгөөд ашиглах тусам улам сайжрах онцлог шинжүүдийг багтаасан байна. Жишээлбэл, өдөр бүрийн өглөө 6 цагт болон орой 9 цагт таньд танилцуулга өгөх Now Brief гэх шинэ функц нэмэгджээ. Энэхүү функц нь таны цагийн хуваарь, цаг агаар, Samsung Health-ийн өгөгдөл зэрэгт үндэслэн унтлагын хэв маяг, дасгал хөдөлгөөн зэргийг танилцуулдаг ухаалаг шийдэл юм.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна