Дэлхий Тажикстаны ерөнхийлөгч 91 хувийн саналаар тав дахь удаагаа сонгогджээ

Тажикстаны ерөнхийлөгч 91 хувийн саналаар тав дахь удаагаа сонгогджээ

Төв Азийн Тажикстан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмон өнгөрсөн Ням гарагт болсон сонгуулиар сонгогчдын 91 орчим хувийн санал авч, тав дахь удаагаа сонгогджээ.

Даваа гарагт тус улсын Сонгуулийн Төв Хороо одоогийн ерөнхийлөгч 90.92 хувийн саналаар тэргүүлснийг зарласан байна.

Рахмон нь Зөвлөлт Холбоот Улсыг задарсан цаг үеэс хойш Тажикстаныг тасралтгүй удирдаж байгаа бөгөөд төрийн эрхэнд байсан хугацаагаараа Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас Беларусийн Лукашенкогийн урд орох ганц хүн юм.

Тажикстаны ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 85.4 хувьтай байжээ.1992 оноос хойш Рахмон дөрвөн сонгуульд дараалан ялаад байв.

Эдгээр сонгуулиудын аль нь ч нээлттэй, чөлөөт зарчмаар зохион байгуулагдаагүй гэж Өрнөдийн ажиглагчид үздэг. Сүүлийн сонгуулийг ч бас ингэж дүгнэж байна.

Коронавирусийн цар тахлын улмаас Тажикстаны эдийн засаг гүн хямраад байгаа цаг үед энэ сонгууль болж өнгөрч байна.

Тус улсын эдийн засагт ОХУ-д хөдөлмөр эрхэлдэг цагаач ажилчдын ар гэртээ илгээсэн мөнгө чухал үүрэгтэй. Гэвч цар тахлын улмаас хил хаагдаж, олон зуун мянган хүн ажилгүй болоод байгаа юм.

68 настай Эмомали Рахмон хүмүүст төдийлөн танил бус дөрвөн нэр дэвшигчтэй өрсөлдөж ялжээ. Тэдгээр нь бүгд засгийн газрыг дэмжигч жижиг намуудын төлөөлөл юм.

Бусад нэр дэвшигчид тус бүр 1-3 орчим хувийн санал авцгаажээ.

Рахмон өөрийн хүчтэй өрсөлдөгч байсан Исламын Сэргэн Мандалтын Намыг хууль бус улс төрийн хүчин гэж зарласны дараа анхны сонгуулиа зохион байгуулсан нь энэ юм.

2015 онд Тажикстаны дээд шүүх уг намыг “террорист байгууллага” гэж зарлаж байжээ.

Тус намын удирдагчдын зарим нь шоронд хоригдож, зарим нь гадаадад дүрвэсэн юм.

Харин Тажикстаны цорын ганц, жинхэнэ сөрөг хүчин гэгддэг Социал Демократ нам энэ сонгуульд оролцохоос татгалзжээ.

Рахмон өөрийн 32 настай хүү Рустам Эмомалиг дөрөвдүгээр сард парламентын дээд танхимын спикерээр томилсон нь өөрийн залгамж халааг бэлдэж буй хэрэг гэж ажиглагчид үзэж байгаа.

Рустам Эмомали бас нийслэл Душанбе хотын захирагчийн албыг давхар хашдаг юм.

2016 онд Рахмон тус улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн насны босгыг 35-аас 30 болгон бууруулсан нь залгамжлагчаа бэлдэх эхлэл байсан гэж ажиглагчид үздэг.

Энэ өөрчлөлтөөр Рахмон бас өөрийгөө хэдэн ч удаа сонгуульд өрсөлдөх онцгой эрхтэй болгож байжээ.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

6G сүлжээг туршиж эхэллээ

Хятадын технологийн “Xiaomi” компани 6G сүлжээг урьдчилсан...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна