Улс төр Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдөх эсэхийг шийдэх шүүх хуралдаан эхэллээ

Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдөх эсэхийг шийдэх шүүх хуралдаан эхэллээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ. 

СЕХ-ноос Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан учир ийнхүү шүүхэд ханджээ. Тэрбээр шүүх хуралдааны өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс СЕХ-г хууль зөрчсөн гэж үзвэл энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх нь нээгдэнэ хэмээн мэдэгдсэн юм. 

Шүүх хуралдааны өмнө түүний хийсэн мэдээллээс хүргэж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Эрх баригчид намайг сонгуульд оролцуулахгүй 11 жилийг өнгөрөөлөө. Сая ч гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ нар хуйвалдаад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон СЕХ-ны гишүүдэд үүрэг даалгавар өгөөд дахиад л нөгөө башир аргаагаа намайг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргуулсан. 

Тавдугаар сарын 27-нд бид СЕХ-ны шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Бидний гомдлоор шүүх хуралдаж байгаа нь өөрөө ялалт юм. 

2012 оны Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Энхбаяр албан тушаалын хэрэг үйлдсэн гэдэг хууль бус шийдвэрийг Улсын дээд шүүх хянаад Н.Энхбаяр авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй гэж үзсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Улсын дээд шүүхийн уг шийдвэрийг хэлэлцэнэ. Тэгэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2012 оны Улсын дээд шүүхийн шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Хэрэв өөр шийдвэр гаргавал Монголд шүүх байхгүй гэсэн үг. Тийм учраас шүүхээс өнөөдөр намайг нэр дэвшүүлэх шийдвэр гаргана гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

Надад сонгуулийн сурталчилгаа хийх боломж олгохгүйн тулд зориуд ингэж зохион байгуулж байна. Шүүхийн шийдвэр гарлаа гэхэд өнөөдөр ажлын цаг дуусна. Ажлын цаг дууссан учир СЕХ намайг нэр дэвшигчээр бүртгэхгүй. Ирэх долоо хоногт шүүхийн шийдвэрийг СЕХ-нд хүргүүллээ гэхэд саналын хуудсыг дахин хэвлэх боломжгүй гэдэг ч юм уу янз янзын шалтаг тоочих байх. Гэхдээ эд нар үнэнд гүйцэгдэнэ” хэмээсэн юм. 

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

2024 онд хэрэгжиж эхлэх хуулиуд

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ӨСГӨВ 2024 оны эхний өдрөөс эхлэн...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна