Чехийн Үндэсний кибер ба мэдээллийн аюулгүй байдлын газрын (NÚKIB) дарга Лукаш Кинтр Хятадын төрийн дэмжлэгтэй “APT31” хакерын бүлэглэл тус улсын Гадаад хэргийн яам болон бусад төрийн институтууд руу кибер тагнуулын халдлага хийсээр байгааг мэдэгдлээ. Тэрээр засгийн газартаа хандан Хятадын технологиос хамааралтай байдлаа яаралтай бууруулж, “Б төлөвлөгөө” боловсруулахыг уриалав.
