АНУ-ын Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчоо (FBI) хамтран Хятадын засгийн газартай холбоотой гэгддэг “Integrity Technology Group” компанийн ажиллуулдаг байсан 7 интернет домайныг хураан авч, үйл ажиллагааг нь зогсоожээ. Эдгээр домайнуудыг ашиглан хакерууд АНУ болон бусад орнуудын чухал дэд бүтэц, компьютерийн сүлжээ рүү халдаж, тагнуул хийж байсан байна.
