Нийгэм Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж “UB Card”-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд UMoney карт болон UB Card аппликейшнийг ашиглаж нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой юм.

Өмнө нь иргэд буух болон суухдаа картаа төхөөрөмжид уншуулдаг байсан бол UB Card төхөөрөмж ашигласнаар зөвхөн суухдаа картаа уншуулж ₮1000 өдөрт гурван удаа дамжин суух буюу нийтдээ дөрвөн удаа зорчих боломжтой байна.

Зарим UMoney карт дамжин сууж болохгүй байгаа тухай иргэд мэдээлсэн. Энэ тухай нийтийн тээврийн газраас тодруулахад “UB Card системд бүртгэгдээгүй зарим Umoney карт байгаа. Тэдгээр нь дамжин суух боломжгүй болсон асуудал гарч байна. Бид тус Umoney картуудыг системд холбох ажлуудыг хийж байгаа учир удахгүй жигдрэх байх. UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой. Umoney карт нь дажин суух боломжгүй байгаа иргэд 70151289 дугаарт ажлын 08:00-17:30 цагийн хооронд мэдэгдэж бүртгүүлэх боломжтой” гэлээ.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна