Нийгэм Авлигатай тэмцэх газарт 2026 оны эхний 3 сард иргэн,...

Авлигатай тэмцэх газарт 2026 оны эхний 3 сард иргэн, хуулийн этгээдээс 949 өргөдөл, гомдол ирүүлснээс 451 нь гэмт хэргийн шинжтэй байв.

Дийлэнх нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл байна.

Энэ оны эхний 3 сард Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийт 603 гомдол, мэдээлэл хянан шалгасан байна. Эдгээрээс 189 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 186 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 15 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ. Одоо 101 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна. Нийт 1235 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулснаас 103 хэргийг шүүхэд шилжүүлэх, 116 хэргийг хаах, 22 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж, 24 хэргийг нэгтгэн шалгаж байна. Нийт 305 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 926 хэргийг мөрдөн шалгаж байна. 2026 оны I улиралд шүүхээр 59 хэрэг шийдвэрлэгджээ.

Нийтийн албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан, удаа дараагийн үйлдлээр хамаарал бүхий компаниудад болон хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор 932.4 сая төгрөгийн хохирол учруулсан, иргэдийн харилцах дансаар нийт 35,7 сая төгрөг авч хувьдаа зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс хахууль өгсөн, бичиг баримт хуурамчаар үйлдэн бусдад давуу байдал бий болгосон, өөрийн төрсөн хүүдээ давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон, хэвтэн эмчлүүлсэн иргэний дансыг хууль бусаар ашиглаж 17,6 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна

Цагдаагийн байгууллагын 2025 оны эхний 04 сард улсын хэмжээнд нийт 18,605 гэмт хэрэг бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 13,119 (70.5%),...

Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28 хувиар нэмэгджээ

Манай улсаас албадан гаргасан гадаадын иргэдийн тоо энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.84 хувиар нэмэгдсэнийг ГИХГ...

Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна

Хууль зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн 4000 гаруй оюутныг хиймэл оюун ухаанд суурилсан онлайн англи хэлний...

Авлигатай тэмцэх газарт 2026 оны эхний 3 сард иргэн, хуулийн этгээдээс 949 өргөдөл, гомдол ирүүлснээс 451 нь гэмт хэргийн шинжтэй байв.

Дийлэнх нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл байна. Энэ оны эхний 3 сард Авлигатай тэмцэх...
- Advertisement -

Хотын дарга: Ирэх долоо хоногоос ажлын дөрвөн өдрийн горимд шилжүүлнэ” гэв

Хотын дарга Х.Нямбаатар “Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнуудыг ажлын таван өдрийн нэгд нь зайнаас ажиллуулахаар...

Г.Занданшатарын танасан төсөвт Н.Учрал ТОДОТГОЛ хийнэ

2026 оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд, суурь зарлага 29.6 их наяд төгрөг байхаар батласан. Төсвийн урсгал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна