Нийгэм Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 85,5 хувийг залилах гэмт...

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна

Цагдаагийн байгууллагын 2025 оны эхний 04 сард улсын хэмжээнд нийт 18,605 гэмт хэрэг бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 13,119 (70.5%), орон нутагт 5,483 (29.5%) гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн 18,605 гэмт хэргийн 5744 буюу (30.9%)-г залилах гэмт хэрэг эзэлж байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна.

Он гарсанаас хойш уг телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсаны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкуудын холбоотой иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон.

Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн дийлэнх буюу бараа үйлчилгээ захиалах, даалгавар биелүүлэх (телеграм) зэрэг үйлдлийн аргаар бусдыг залилсан байна.

Цахим залилан нь ихэвчлэн фэйсбүүкээр явагддаг байсан бол одоо нэмэгдэж инстаграм, телеграм, тик токоор өргөн тархсан. Хохирогчид нь санаанд оромгүй байдлаар мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч залилуулах нь зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй.

Сүүлийн өдрүүдэд иргэд гар утсанд Телеграм апликэйшинд сайт дээр таны зураг байна гэж таны таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж , хуурамч линк явуулж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулан зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдлууд гарч байгаа тул ямар нэгэн ач холбогдолгүй линкээр орж нууц үгээ оруулахгүй байхад анхаарна уу.

Өнөө үед хуурамч сайт, хуурамч дуудлага, мөн и ай буюу хиймэл оюун ухнаан тусламжтайгаар мөргөн хүрээтэй тархаж, иргэд, байгууллагад ихээхэн хохирол учруулж байна. өөрийгөө цахим залилангаас хамгаалахын тулд дараах зөвлөмжүүдийг мөрдөхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Залиланд өртөхөөс сэргийлж цахим нууц үгээ хэцүү, давтагдаагүй нууц үг хэрэглэх, таны утсанд ирсэн сэжигтэй имэйл, линк, мессежийг нээхгүй байх, танихгүй гадаад кодтой дуудлага, мессежнээс сэрэмжлэх, цахим халдлагад өртсөнөө мэдвэл нэн даруй банк руу залгаж карт дансаа хаалгах, цагдаагийн байгууллагад мэдэгдэхыг зөвлөлөө.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна