Нийгэм Г.Занданшатарын танасан төсөвт Н.Учрал ТОДОТГОЛ хийнэ

Г.Занданшатарын танасан төсөвт Н.Учрал ТОДОТГОЛ хийнэ

2026 оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд, суурь зарлага 29.6 их наяд төгрөг байхаар батласан. Төсвийн урсгал зардал нэмэгдсэн шалтгааныг,

  • Хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэрийн хэмжээг жил бүр инфляцтай уялдуулан нэмэх хүрээнд 378 тэрбум төгрөг
  • Хүүхэд ахмад настны тооны өсөлтөөс шалтгаалсан халамжийн зардалд 45.3 тэрбум
  • Сурагчийн тооны өсөлттэй холбоотой боловсролын салбарын зардалд 81.2 тэрбум төгрөг
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвөөс хариуцах эрүүл мэндин даатгалын шимтгэл болон тусламж, үйлчилгээний зардалд 79 тэрбум төгрөг зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлууд нөлөөлсөн бөгөөд урсгал зардалд өмнөх оноос 585.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байв.

2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал ирснээс эрэмбэлж үзсэний дүнд 579 төсөл болгож, 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийн санхүүжилт болгон төсвийн төсөлд тусгасан билээ.

Мөн Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын хуримтлалыг 5.5 тэрбум төгрөгт хүргэсэн бол АМНАТ-ийн орлогоос 2 их наяд 186 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн 34 хүртэлх хувьд ногдох ногдол ашгийн орлогоос 372.9 тэрбум төгрөгийн орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгасан.

Түүнчлэн 2026 оны нийслэл, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 6 хувиар, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 12.8 хувиар бууруулж тусгасан юм.

Харин Н.Учрал Ерөнхий сайд болмогцоо 2026 оны төсөвт тодотгол хийж урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Ингэхээр энэ онд хийгдэх тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжилт, зардал, ач холбогдлоор нь дахин эрэмбэлж, танасан төвийг дахин танахаар болж байна

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна