Нийгэм Г.Занданшатарын танасан төсөвт Н.Учрал ТОДОТГОЛ хийнэ

Г.Занданшатарын танасан төсөвт Н.Учрал ТОДОТГОЛ хийнэ

2026 оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд, суурь зарлага 29.6 их наяд төгрөг байхаар батласан. Төсвийн урсгал зардал нэмэгдсэн шалтгааныг,

  • Хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэрийн хэмжээг жил бүр инфляцтай уялдуулан нэмэх хүрээнд 378 тэрбум төгрөг
  • Хүүхэд ахмад настны тооны өсөлтөөс шалтгаалсан халамжийн зардалд 45.3 тэрбум
  • Сурагчийн тооны өсөлттэй холбоотой боловсролын салбарын зардалд 81.2 тэрбум төгрөг
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвөөс хариуцах эрүүл мэндин даатгалын шимтгэл болон тусламж, үйлчилгээний зардалд 79 тэрбум төгрөг зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлууд нөлөөлсөн бөгөөд урсгал зардалд өмнөх оноос 585.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байв.

2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал ирснээс эрэмбэлж үзсэний дүнд 579 төсөл болгож, 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийн санхүүжилт болгон төсвийн төсөлд тусгасан билээ.

Мөн Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын хуримтлалыг 5.5 тэрбум төгрөгт хүргэсэн бол АМНАТ-ийн орлогоос 2 их наяд 186 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн 34 хүртэлх хувьд ногдох ногдол ашгийн орлогоос 372.9 тэрбум төгрөгийн орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгасан.

Түүнчлэн 2026 оны нийслэл, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 6 хувиар, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 12.8 хувиар бууруулж тусгасан юм.

Харин Н.Учрал Ерөнхий сайд болмогцоо 2026 оны төсөвт тодотгол хийж урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Ингэхээр энэ онд хийгдэх тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжилт, зардал, ач холбогдлоор нь дахин эрэмбэлж, танасан төвийг дахин танахаар болж байна

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатарын танасан төсөвт Н.Учрал ТОДОТГОЛ хийнэ

2026 оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд, суурь зарлага 29.6 их наяд төгрөг байхаар батласан. Төсвийн урсгал...

“Артемис 2”-ын сансрын нисгэгчид сарыг тойрон нисэхэд бэлтгэж байна

Өнгөрсөн долоо хоногт НАСА “Артемис 2” даалгавраар дөрвөн сансрын нисгэгчийг сар руу нисгэсэн. Тэгвэл сансрын нисгэгчид сарыг тойрон нисэхдээ...

ОБЕГ: Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг анхааруулав

Энэ оны дөрөвдүгээр сарын 05-ны байдлаар төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орсонтой холбоотойгоор хуурайшилтын төвшин өмнөх өдрөөс...

АТГ:Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов

Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтаар нийтийн албан тушаалтны хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй зөрчлийг тогтоож,...
- Advertisement -

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал: 12100 компани, аж ахуйн нэгжийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна.

Шинээр бүрдсэн Засгийн газрын анхны хуралдаан эхэлж, эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон...

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт

2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нийт 1929 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 697, гэмт хэргийн шинжтэй 111...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна