Хууль АТГ:Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй...

АТГ:Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов

Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтаар нийтийн албан тушаалтны хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй зөрчлийг тогтоож, олон улсын эрх зүйд хэвшсэн “Unexplained wealth order” жишгийг хэрэгжүүлжээ.

Нийтийн албан тушаалтан А нь “Toyota Lexus RX-450” автомашиныг худалдан авсан үнийн дүнгийн 45,000,000 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мэдүүлэг гаргагчийн өөрийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэв.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг хангахгүй боловч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан авлигын зөрчил болох “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” буюу албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байх тохиолдол гарчээ.

Иймд Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан А-гийн хууль ёсны дагуу олсон эсэхээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй 45,000,000 төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс уг асуудлыг хянан үзэж, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд байршуулсан 45,000,000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх үүсвэрийг нь үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хөрөнгө, орлогыг эрүүгийн болон иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, цаг хугацаа алдалгүйгээр авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу шүүхийн журмаар шууд хураан авахыг олон улсын эрх зүйд “Unexplained wealth order” гэж нэрлэгддэг бөгөөд нийтлэг эрх зүйн тогтолцоотой улс орнуудад ихэвчлэн хэрэгжүүлдэг байна.

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна