Эдийн засаг Стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг...

Стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг ХК болгоно

асгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулна гэж тусгажээ.

Энэ хөтөлбөрт төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг нээлттэй,  хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэх, үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэх талаар ч тусгажээ.

Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын удирдлага, алба хаагчдад Төрийн өмчийн хувьчлал ба баялгийн тэгш хуваарилалт сэдвээр өчигдөр мэдээлэл өгчээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлсэн үгэндээ:

“Манай улсад төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 78 компани, үйлдвэрийн газар болон тэдгээрийн охин хараат 44 компани үйл ажиллагаа явуулж байна. Улсын Их Хурал, Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд, бусад томоохон компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох бодлого баримталж байна.

Бид бэлтгэлээ сайтар хангаж, компани нэг бүрийн дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт, үр ашигтай байдлыг дахин сайтар нягталж, бизнесийн төлөвлөлт, түүний үнэлгээг сайжруулснаар шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг амжилттай татах, олон нийтэд хувьцааг амжилттай арилжих боломж нөхцөл бүрдэнэ” гэжээ.

Хөрөнгийн биржээс хувьчлахаар төлөвлөж буй төрийн өмчит компаниудыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэхээр нь эрэмбэлнэ.

Жагсаалтын эхний компаниудын үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө,  зах зээлийн нөхцөл зэрэгтэй уялдуулан сонгож, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах санал дэвшүүлснийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас дэмжжээ.

Энэ уулзалтад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нар болон нийт албан хаагчид оролцсон гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

Сүүлд нэмэгдсэн

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

AMD компани AI чипний нээлтийг хийв.

Хагас дамжуулагчийн аварга AMD компани өнөөдөр IFA үзэсгэлэнгийн нээлтийн үндсэн илтгэлийг тавьж, хувийн компьютерт зориулсан дараагийн үеийн AI чипүүдээ...
- Advertisement -

🇪🇺 IFA Berlin 2026 Үзэсгэлэн Албан Ёсоор эхэллээ.

Технологийн компаниуд Берлинд цугларч байна: Европын хамгийн том хэрэглээний электроникийн үзэсгэлэн болох IFA 2026 өнөөдөр (9-р сарын 4) Берлин...

Чипний үнийн өсөлтөөс шалтгаалж гар утасны борлуулалт түүхэндээ хамгийн бага хувиар унахаар байна:

Дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухааны (AI) дата төвүүдийн огцом өсөлтөөс шалтгаалан хагас дамжуулагч чип болон санах ойн (RAM) өртөг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна