Чөлөөт Зохиолч Роберт Кийосакийн Баян Аав Ядуу Аав номны хэсгээс

Зохиолч Роберт Кийосакийн Баян Аав Ядуу Аав номны хэсгээс

  1. Хамгийн эхлээд ядуу байх мөнгөгүй гэдэг бол 2 өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Ядуу байх гэдэг үүрдийнх харин мөнгөгүй байна гэдэг түр хугацааных. Энэ нь бид хичнээн мөнгөгүй байсан ч баян болж болно, мөнгөгүй хүн ядуу эсвэл баян хоёрын аль нь болохоо өөрөө шийдэж болно гэсэн үг юм.
  2. Номны нэгдүгээр бүлэг нь “Баян хүмүүс мөнгөний төлөө ажилладаггүй” гэдэг нэртэй. Үүнийг тайлбарлахдаа “ажил бол урт хугацааны асуудлыг шийдэх богино хугацааны шийдэл” гэж бичжээ. Мэдээж ажил хийх хэрэггүй гэсэн үг биш. Гол нь зөвхөн ойр зуур хэрэглээд дуусах мөнгөний төлөө ажиллах биш тэр ажлаас сурах зүйл байх хэрэгтэй гэсэн санаа юм.
  3. Өөрийнхөө бизнесийг эрхлэх тал дээр нухацтай бодож эхэл. Эхлээд байнга мөнгө орж ирдэг зүйлтэй бол. Тэгсэн цагтаа л тэр мөнгөөрөө үнэтэй зүйл худалдаж авах талаар бод. Хэдэн төгрөг олдог чинь чухал биш. Олсон мөнгө чинь биш хэмнэсэн мөнгө чинь чамайг баян болгоно.
  4. Бидэнд байж болох хамгийн үнэтэй зүйл бол бидний тархи юм. Хэрвээ тархиа сайн хөгжүүлсэн байх юм бол мөнгө аяндаа олдоно.
  5. Ялагчид ялагдахаас айдаггүй, харин ялагдагчид айдаг. Ялагдал, бүтэлгүйтэл бол амжилтанд хүрэх үйл явцын нэгээхэн хэсэг юм. Ялагдал, алдаанаас татгалзана гэдэг амжилтаас татгалзаж байна гэсэн үг.
  6. Мөнгөний хамгийн чухал хууль бол: “Эхлээд өг, тэгээд дараа нь чи авах болно.”
  7. “Би чадахгүй”, “Би авч дийлэхгүй” гэх мэт үгнүүд нь тархийг чинь хааж орхино. Харин “Би яавал хийж чадах бол?” гэсэн бодол нь олон боломжуудыг нээж чамд урам зориг оруулаад зогсохгүй мөрөөдөлтэй болгодог.
  8. Бидний амьдрал бидний боловсролоос илүүгээр бидний сайн муу зуршлуудаас хамаардаг.
  9. Мөнгөгүй байх нь чиний сурч боловсрохгүй байх шалтгаан болох ёсгүй. Үнэтэй цайтай зүйлд биш мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулалт хий.
  10. Хулгайч айлд ороод ээмэг бөгж, цахилгаан хэрэгсэл зэргийг л тонохоос биш хэзээ ч ном хулгайлдаггүй.
  11. Бидний ихэнхи нь үүнээс ялгаагүй ядуухан сонголтыг хийж байдаг. Хүмүүсийн 90 хувь нь телевиз худалдаж авдаг ч 10 хүрэхгүй хувь нь л өөрийгөө хөгжүүлэх ном худалдаж авдаг.
  12. Мөнгөний төлөө хөлсөө урсган хамаг хүчээрээ ажиллах гэдэг бол хүмүүс агуйд амьдардаг байсан үеийн хуучирсан ойлголт.
  13. Зээлийг ашигтайгаар ашиглаж болно. Гэхдээ битгий төлж барахгүй бодлогогүй өрөнд ор. Зарлагаа байж болох хэмжээгээр багасга. Эхлээд мөнгө орж ирдэг зүйлтэй бол дараа нь мөнгө үрэх талаар бод.
  14. Толгой дотор чинь юу байгаа нь гаран дээр чинь юу байхыг тодорхойлно.
  15. Хамгийн эцэст нь баян чинээлэг болох түлхүүр нь олсон мөнгөө байнга орлого орж ирдэг зүйл болгож хувиргах чадвар юм. Өөрөө мөнгөний төлөө биш мөнгөө өөрийнхөө төлөө ажилладаг болго.

 

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна