Нийгэм Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 30...

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 30 хувь нь QR кодоо үүсгэн, байршуулжээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, батлагдсан тохиолдлын хавьтлыг түргэн хугацаанд илрүүлэх зорилгоор qr.119.mn платформыг энэ сарын 3-ны өдөр танилцуулсан. 

Аж ахуйн нэгжүүд QR кодоо үүсгэн байршуулах ажлын явцын талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагааг нь нээсэн 18 төрлийн аж ахуйн нэгж, байгууллагууд qr.119.mn-д хандан өөрийн гэсэн QR код үүсгэн хэвлэж, иргэдийн нүдэнд харагдахуйц газрууд, орц гарцдаа байршуулах ёстой.

Түүнийг иргэд ebarimt аппликейшнээрээ уншуулах бөгөөд зорчилт хөдөлгөөнийг бүртгэх энэхүү платформ бэлэн болсноор нийслэл хотод тав дахь хоногтоо ашиглаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 30 хувь нь QR кодоо үүсгэн, байршуулаад байна” гэв.ААН-үүд QR код авахдаа:

  • qr.119.mn хаяг руу нэвтэрч орно.
  • Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, QR код үүсгэх товчийг дарж, кодоо авна.
  • Гарч ирсэн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.

QR кодыг иргэд хэрхэн уншуулах вэ?

  • EBarimt апп-руу ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. /Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt апп-аа шинэчлэхийг анхаарна уу/
  • COVID-19 рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна. 

Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм.

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна