Нийгэм Т.Бадрал: Нислэгээр ирэх иргэдийн шинжилгээний хариуг харж, халдваргүй иргэдийг...

Т.Бадрал: Нислэгээр ирэх иргэдийн шинжилгээний хариуг харж, халдваргүй иргэдийг онгоцонд суулгана

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал өнөөдөр хэвлэлийн хурлаараа ирэх дөрөвдүгээр сард хийх нислэгийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Дөрөвдүгээр сарын эхээр гурван нислэг хийж, нийт 750 иргэнээ авч ирэхээр боллоо.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу,  дөрөвдүгээр сарын 3-нд 01.30 цагт Токио руу, дөрөвдүгээр сарын 4-нд дахиад 08.00 цагт БНСУ руу нислэг үйлдэнэ. Дөрөвдүгээр сарын гурван нислэгээр ирж байгаа иргэдийг хамгийн багад нь 21 хоног тусгаарлана. Тэд 21 хоногийн төлбөрөө төлөх зайлшгүй шаардлагатай. Төлбөр төлсөн эсэхийг харгалзан үзэж, онгоцонд суулгана. Мөн тухайн улс орондоо шинжилгээнд хамрагдсан байх ёстой.

Шинжилгээний бичгийг үндэслэж, онгоцонд суух зөвшөөрлийг өгнө.  Ямар нэгэн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр хариу нь эерэг гарсан бол онгоцонд суулгахгүй. Тухайн улс нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу иргэнийг эмчилгээнд авч үлдэнэ. Монгол Улсаас Солонгос руу явахаар 300 гаруй хүн хүсэлтээ гаргасан. Тэдэнд тавих ганц шаардлага нь энэ өвчин намдаж, олон улсын нислэгүүд хэвийн горимд ортол тэднийг эргүүлж авахгүй. Тэр хүн өөрөө эрсдэлээ үүрэх ёстой” гэлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Сөүлээс ирэхээр 800 орчим хүн бичгээр хандсан. Тиймээс энэ удаад ирэх хоёр тусгай нислэгт эдгээр иргэдээс ирнэ. Шинжилгээг тухайн улсдаа хэрхэн өгөх талаар Элчин сайдын яамнаас өнөөдрөөс чиглэл өгч хамгийн боломжит хэлбэрээр, аюул эрсдэл багатайгаар зохион байгуулах талаар иргэдэд тухай бүрт мэдээлэл өгнө” гэв. 

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна