Нийгэм Б.Жавхлан: Өндөр үнэтэй хэрэглээнүүд, тамхин дээр ч гэсэн татвар...

Б.Жавхлан: Өндөр үнэтэй хэрэглээнүүд, тамхин дээр ч гэсэн татвар нэмэх цаг үе нь ирэх жил биш гэж дүгнэсэн

Ирэх оны төсвийн төслийг танилцуулахдаа Сангийн сайд тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөснөө хэлсэн.

Тодруулбал, янжуур тамхины татварыг хоёр жилийн хугацаанд хоёр дахин, электрон тамхины татварыг төрлөөс нь үл хамааран 20 хувь болгож, цаашид үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн юм.

Харин өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараагаар түүний байр суурь өөрчлөгдөж, ирэх жил татвар нэмэх цаг үе биш хэмээн мэдэгдлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Өчигдөр би сэтгүүлчидтэй санал солилцсон, судалгаа хийсэн. Аливаа татварыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлт, бууралт, өрхийн орлого, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшин зэрэгтэй уялдсан, сайн судалгаатай байх хэрэгтэй.

Татвар нэмэгдүүлэх нь эдийн засгийн хүнд үед харин ч хумих аюултай. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, өндөр үнэтэй хэрэглээнүүд, энгийн хэрэглээний түвшинд тамхин дээр ч гэсэн татвар нэмэх цаг үе нь ирэх жил биш юм байна гэж дүгнэсэн” гэлээ.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна