Дэлхий Украины дайныг урьдчилан мэдэж чадаагүй шалтгаанаар Франц улс тагнуулын...

Украины дайныг урьдчилан мэдэж чадаагүй шалтгаанаар Франц улс тагнуулын албаны даргаа огцруулжээ

 

Орос улс Украинд халдан довтлох гэж байгааг урьдчилан мэдэж чадаагүй шалтгаанаар Франц улсын засгийн газар тус улсын цэргийн тагнуулын албаны дарга, генерал Эрик Видог огцруулсан тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Өмнө нь Францын тусгай хүчний командлагч байсан Видо уг албан тушаалд томилогдоод долоон сарын хугацаа өнгөрч байжээ.

АНУ-ын тагнуулын албаныхан Украинд дайн эхлэх гэж байгааг урьдчилж анхааруулсан бол Франц улсын тагнуулынхан үүнийг магадлал багатай гэж үзэж байсан юм.

Видо огцорсон талаар тодруулга авахаар хэвлэлүүд Францын зэвсэгт хүчний командлагч генерал Терри Буркардад хандахад тэр мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Гэхдээ тэр гуравдугаар сарын эхээр өгсөн ярилцлагадаа Францын тагнуулын алба АНУ, Их Британийн албадын түвшинд ажиллаж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрч байжээ.

“Оросууд халдан довтлох гэж байгааг Америкчууд анхааруулж байсан нь зөв байжээ. Харин манай албаныхан эзлэн түрэмгийлэл Оросын талд маш их өндөр зардалтай тул өөр хувилбар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл өгч байв” гэж Букард тэр үед “Le Monde” сонинд ярьж байсан юм.

Украинд дайн эхлэхээс өмнөхөн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй олон удаа утсаар ярьж байв. Хэдий тийм боловч Францын тал дайн гарах эрсдэлийг зөв тооцоолоогүй нь ичгүүртэй хэрэг болж байна.

Гэхдээ генерал Видог огцруулах өөр шалтгаанууд ч байсан гэж Францын албаны эх сурвалжууд мэдээлжээ. Тухайлбал өнгөрсөн онд Австрали улс Францаас шумбагч хөлөг онгоц худалдаж авах гэрээгээ цуцалж, оронд нь АНУ, Их Британитай хамтран ажиллах болсныг урьдчилж мэдээгүйд түүнийг бас буруутай гэж үзэж байна.

 

Эх сурвалж: BBC

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна