Дэлхий Ким Жон Уны охинтой адилхан нэртэй байхыг Умард Солонгост...

Ким Жон Уны охинтой адилхан нэртэй байхыг Умард Солонгост хориглож эхэлсэн тухай мэдээллээ

Ким Жон Уны охинтой адилхан нэртэй хүмүүст нэрээ солих шаардлага тавьж эхэлсэн тухай Умард Солонгосын эх сурвалжууд мэдээлжээ.

Ингэснээр Жү Э нэртэй энэ охин Пёньяны дэглэмийн угсаа залгамжлагч болох нь бараг тодорхой болоод байна.

Тус улсын өмнөх удирдагчдын үед ч ийм арга хэмжээ авч байсан уламжлалтай. Тухайлбал Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Сун, түүний хүү Ким Жон Ил нарын үед жирийн иргэд удирдагчтай адил нэртэй байхыг хориглож байжээ.

Сүүлд Ким Жон Ун засгийн эрхийг авсныхаа дараа бас Жон Ун болон Сол Жү (гэргийнх нь нэр) нэрүүдийг жирийн иргэн авахыг хориглосон юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Ким Жон Ун өөрийн хүүхдүүдийн нэг Жү Эг чухал арга хэмжээ, үйл явдлуудад дагуулж явах болсон.

Одоо 10 орчим настай гэгддэг энэ охиныг Умард Солонгосын төв хэвлэлүүд их удирдагчийн “хүндлэлийг хүлээсэн хүүхэд” хэмээн өргөмжлөх болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт болсон тус улсын зэвсэгт хүчний 75 жилийн ойн парадын үеэр Жү Э цагаан морь хөлөглөн олон нийтийн өмнө гарсныг харуулсан дүрс бичлэгийг Ням гарагт Пёньяны хэвлэлүүд анх удаа цацсан байна.

Цагаан морь бол Кимийн угсааныхны гол бэлгэдэл юм.

Сүүлд нэмэгдсэн

Судлаачдын анхааруулж буй гол эрсдэлүүд:

Европын холбоонд ашиглагдаж буй гэрийн сүлжээний төхөөрөмжүүдийн (router) 37% нь Хятадын үйлдвэрлэгчдийнх бөгөөд ойролцоогоор 95 сая өрхийн интернет урсгал...

Ухаалаг утасны экосистемд “AI Agent” суваг хүчээ авч байна

Гар утас үйлдвэрлэгчид зөвхөн төхөөрөмж зарахаас илүү өөрсдийгөө хиймэл оюуны компани гэж тодорхойлох боллоо. TECNO болон бусад брэндүүд олон...

Монгол улсад кибер тусгаар тогтнол (cyber sovereignty) ярих цаг болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, шийдвэр гаргагчдыг онилсон кибер тагнуулын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр...

-Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр:

 Гишүүд, сайд дарга нарыг наадмын төв индэрт урилгаар залардаг байсныг болиулж, наадмын нээлтийн тасалбарыг 100 хувь худалдаанд гаргана
- Advertisement -

OБЕГ:

Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амь насыг авран хамгааллаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 128 гомдол, мэдээллийг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна