Дэлхий Токио 2020 наадмын нээлтийн ёслолын найруулагч 23 жилийн өмнөх...

Токио 2020 наадмын нээлтийн ёслолын найруулагч 23 жилийн өмнөх дүрс бичлэгтэй холбоотойгоор огцорлоо

Токио 2020 зуны олимпын наадмыг нээгдэхээс нэг өдрийн өмнө нээлтийн ёслолын ажиллагааг найруулсан хүн албан тушаалаасаа огцорчээ.

Одоо 48 настай Кэнтаро Кобаяаши өмнө нь хошин урлагийн жүжигчин байсан бөгөөд 1990-ээд оны нэг үзүүлбэрийнх нь дүрс бичлэг түүнийг огцроход хүргэсэн байна.

Уг үзүүлбэрт тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд жүүд хүмүүсийг хоморголон устгасан эмгэнэлт үйл явдал болох Холокостын талаар хошигнон ярьж байгааг харуулжээ.

Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото “түүхийн эмгэнэлтэй үйл явдлын талаар хошигнох нь зохисгүй үйлдэл” гээд найруулагчийг огцруулж байгааг мэдэгдсэн байна. Тэрбээр Кобаяашиг уг албан тушаалд томилохдоо дээрх дүрс бичлэгийг үзээгүй байснаа хүлээжээ.

Энэ он гарсаар Токио 2020 наадмыг зохион байгуулах хорооны гурван өндөр албан тушаалтан огцроод байгаа. Нээлтийн ёслолын хөгжмийн найруулагч дунд сургуульд байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дээрэлхдэг байсан нь илэрсний улмаас энэ долоо хоногийн эхээр албан тушаалаасаа огцорсон юм.

Гуравдугаар сард нээлтийн ёслолын найруулагчаар ажиллаж байсан Хироши Сасаки илүүдэл жинтэй эмэгтэй жүжигчнийг гахайтай зүйрлэн “Olympig” гэж нэрлэснийхээ төлөө огцорч байв.

Хоёрдугаар сард зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори эмэгтэйчүүдийг дорд үзсэн утгатай зүйл ярьсны улмаас огцорч байжээ.

Тэрбээр “эмэгтэйчүүд хэт их ярьдаг тул ажилд саад болдог” гэж албан ёсны арга хэмжээний үеэр ярьсан юм байна.

Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга найруулагчийн ярьсан Холокостын тухай наргианыг “жигшүүртэй, байж боломгүй зүйл” гэж нэрлэжээ. Хэдийгээр найруулагч нь огцорсон ч нээлтийн ёслол төлөвлөгөөний дагуу, хугацаандаа зохион байгуулагдахыг тэр амласан байна.

Кобаяаши огцорсныхоо дараа гаргасан мэдэгдэлдээ “Энтертайнмэнт нь хүмүүсийн сэтгэл санааг таагүй болгох ёсгүй. Тухайн үед би үгийн тэнэг сонголт хийсэндээ харамсаж байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: BBC

Сүүлд нэмэгдсэн

Судлаачдын анхааруулж буй гол эрсдэлүүд:

Европын холбоонд ашиглагдаж буй гэрийн сүлжээний төхөөрөмжүүдийн (router) 37% нь Хятадын үйлдвэрлэгчдийнх бөгөөд ойролцоогоор 95 сая өрхийн интернет урсгал...

Ухаалаг утасны экосистемд “AI Agent” суваг хүчээ авч байна

Гар утас үйлдвэрлэгчид зөвхөн төхөөрөмж зарахаас илүү өөрсдийгөө хиймэл оюуны компани гэж тодорхойлох боллоо. TECNO болон бусад брэндүүд олон...

Монгол улсад кибер тусгаар тогтнол (cyber sovereignty) ярих цаг болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, шийдвэр гаргагчдыг онилсон кибер тагнуулын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр...

-Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр:

 Гишүүд, сайд дарга нарыг наадмын төв индэрт урилгаар залардаг байсныг болиулж, наадмын нээлтийн тасалбарыг 100 хувь худалдаанд гаргана
- Advertisement -

OБЕГ:

Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амь насыг авран хамгааллаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 128 гомдол, мэдээллийг...

Танд сонирхуулахад

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна