Дэлхий Токио 2020 зуны олимпийн наадам хойшлох нь тодорхой болжээ

Токио 2020 зуны олимпийн наадам хойшлох нь тодорхой болжээ

Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ) энэ зун зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпийн наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан тухай мэдээ хүлээж авснаа тус хорооны гишүүн Дик Паунд өчигдөр хэвлэлд ярьжээ.

Канад, Австрали улсуудын үндэсний олимпийн хороод коронавирусийн аюулаас сэрэмжлэх үүднээс Токио 2020 наадамд оролцохгүй болсноо өчигдөр зарласан юм.

“ОУОХ-ноос авсан мэдээллээр бол хойшлох шийдвэр гарсан байна. Ямар хугацаагаар хойшилсон нь тодорхойгүй байгаа ч долдугаар сарын 24-нд лав эхлэхгүй болжээ” гэж Дик Паунд өчигдөр “USA Today” сонинд ярьсан байна.

Тэрээр зуны олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаагаа мөн хэлжээ.

Олимпийн наадам хойшилбол зохион байгуулагч оронд том цохилт болох юм. Япон улс энэ арга хэмжээнд $12 тэрбумын хөрөнгө оруулаад байгаа бөгөөд спонсорууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олох асар их орлого хүлээгдэж байгаа.

ОУОХ болон Япон улсын засгийн газар Токио 2020 наадмыг хугацаанд нь явуулахаа олон удаа мэдэгдэж байсан ч үндэсний олимпийн хороод, спортын холбоод, тамирчдын шахалтаар хойшлуулах асуудлыг нэг сарын дотор ярилцаж шийдэхээр болсон юм.

Олимпийн наадам 124 жилийн түүхэндээ ганц ч удаа хойшлогдож байгаагүй. Харин 1916, 1940, 1944 онуудад дэлхийн дайнуудын улмаас бүрмөсөн цуцлагдаж байжээ. Мөн 1980 оны Москвагийн, 1984 оны Лос Анжелесийн олимпийн наадмуудыг капиталист болон социалист улс орнууд харилцан бойкотлож байв.

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна